Улаанбаатар хот Аи-92 автобензиний 26 хоногийн нөөцтэй байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хот Аи-92 автобензиний 26 хоногийн нөөцтэй байна

/2022.02.28/: Энэ сарын 18-24-ний өдрүүдэд авто замаар 1884 чингэлэг, төмөр замаар 350 чингэлэг нийт оны эхнээс 1,196.9 мян.тн нүүрс, авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 220 чингэлэг буюу оны эхнээс 191.5 мян.тн зэсийн баяжмал, төмөр замаар 754 чингэлэг буюу оны эхнээс нийт 280 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.

Харин Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний байдлаар 2,122.9 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 133.2 мянган тонн буюу 6.7 хувиар өсөв.

Улсын хэмжээнд энэ сарын 24-ний өдрийн байдлаар нийт 162,667 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12,050 тн, АИ-92 автобензин 42,456 тн, ДТ 103,825 тн байгаа ба АИ-92 /95,98/ автобензиний 34, А-80 автобензиний 72, ДТ-ний 38 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 85,187 тн буюу АИ-92 автобензиний 26, ДТ-ний 50 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 275.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд автобензин 106.1 мян.тн, ДТ 144.5 мян.тн, онгоцны түлш 3.4 мян.тн, бусад бүтээгдэхүүн 21.2 мян.тн-ыг эзэлж байна.

Эх сурвалж: УУХҮЯ

“Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал Армандо Торрес албан тушаалаа орхив
“Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал Армандо Торрес албан тушаалаа орхив
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.