/2022.02.28/ Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл үргэлжилж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж буй өмнөх оны шалгуулагч /2022 оноос өмнө ЕБС төгссөн болон МСҮТ төгссөн/-д шалгалт өгөх аймаг /хот/-аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Харин энэ оны шалгуулагч /2022 онд ЕБС төгсөх/-д тухайн төгсөж буй сургуулийн харьяалагдах аймаг /хот/-д шалгалт өгнө.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2022 оны 04-р сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Та шалгалтад https://eyesh.eec.mn/ цахим хаягаар бүртгүүлээрэй.
ЭЕШ-ын шалгуулагч өөрийн бүртгэлтэй дугаараасаа 133233 дугаарт мессежээр хандан дараах үйлчилгээг авах боломжтой байна.
- Бүртгэлийн дугаар сэргээх бол: PID ********
- Нууц код сэргээх бол: PSW ********
- Бүртгэлийн дугаар болон нууц үгээ хамтад нь сэргээх бол: PPW ********
- Суудлын хуваарь харах бол: SID ********
- Дүн оноо харах бол: DUN ********
- Шалгалтын хуваарь харах бол: EYESH гэх хүсэлтийг илгээх юм.