ОХУ-ыг SWIFT-д хориглосноор газрын тосны үнэ 100 доллараас дээш гарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ыг SWIFT-д хориглосноор газрын тосны үнэ 100 доллараас дээш гарна

A general view shows oil treatment facilities at Vankorskoye oil field owned by Rosneft north of Krasnoyarsk, Russia, March 25, 2015./File Photo

/2022.02.28/: Барууны холбоотнууд өнгөрсөн бямба гарагт Оросын зарим банкуудыг SWIFT төлбөрийн системд хаах шийдвэр гаргасан нь Оросын нефтийн арилжааны өсөлттэй холбоотой эрсдэл үүсэн баррель газрын тосны үнийг 100 доллараас дээш өсгөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

SWIFT буюу Дэлхийн банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны нийгэмлэг нь хил дамнасан төлбөр тооцоог түргэн шуурхай хийж, олон улсын худалдааны урсгалыг жигд болгодог аюулгүй мессежийн систем юм.

Барууны шинэ хориг арга хэмжээний улмаас газрын тос, металлаас эхлээд үр тариа хүртэлх Оросын бүх түүхий эдийн экспорт ихээхэн тасалдана гэж худалдаачид болон шинжээчид үзэж байна.

Нэрээ нууцлахыг хүссэн 10 гаруй газрын тос, түүхий эдийн худалдаачид Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө Оросын бараа бүтээгдэхүүний баруун руу чиглэсэн урсгалыг ноцтойгоор тасалдуулж, хөнгөлөлт чөлөөлөлтийг тодорхой болгох хүртэл долоо хоног биш юм аа гэхэд хэдэн өдрийн турш зогсооно гэж мэдэгдэв.

"Energy Aspects" зөвлөх компанийн Амрита Сен хэлэхдээ, Брент маркийн нефтийн үнэ 100 доллараас дээш гарч, 105 долларын дээд цэгтээ хүрэх нь гарцаагүй гэв. "Гэхдээ би баррель нь 110 доллар хүрэхийг үгүйсгэхгүй" гэж тэр нэмж хэлэв.

Нефтийн үнэ хамгийн сүүлд хоёрдугаар сарын 24-нд Оросын арми Украинд довтлох үед баррель нь 100 ам.доллар давж, Брент баррель нь 2014 оны дунд үеэс хойш анх удаа баррель нь 105 ам. доллараас дээш өссөн юм.

Баасан гарагт баррель нь 100 ам.доллараас доош буусан ажээ.

SWIFT says it preparing to comply with curbs on Russian banks | SaltWire

"Эрчим хүчний гүйлгээг чөлөөлхийг хичээж байгаа ч SWIFT нь ойрын хугацаанд эрчим хүчний худалдааны урсгалд, худалдан авагчид Telex эсвэл бусад систем, хувилбаруудад шилжих хүртэл ихээхэн саад учруулах болно" гэж Сен хэлээд бусад бараа бүтээгдэхүүний худалдаа илүү хэцүү байх болно гэж нэмж хэлэв.

ОХУ-ын Төв банкны олон улсын нөөцийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүд нь ерөнхийлөгч Владимир Путиныг Төв банкны гадаад валютын нөөцөд байгаа 630 тэрбум ам.долларыг Украин руу довтлоход ашиглахаас урьдчилан сэргийлэх, рублийн уналтыг хамгаалах зорилготой юм.

Гэхдээ холбоотнууд ямар банкуудыг онилсон талаар хараахан хэлээгүй байгаа бөгөөд шинжээчидийн жагсаалтад Сбербанк (SBER.MM), ВТБ (VTBR.MM), Газпромбанк багтсан ч Оросын эдийн засагт үзүүлэх нөлөө, тэдэнтэй бизнес хийх боломжтой гэж шинжээчид үзэж байна.

АНУ-ын нэгэн албан тушаалтан сэтгүүлчдэд хэлэхдээ, хэрэв SWIFT-ээс хасагдсан банкуудын аль нэг нь ОХУ-аас өөр банктай төлбөр хийх хүсэлтэй гаргавал утас, факс ашиглах шаардлагатай болно гэжээ.

Гэхдээ дэлхийн ихэнх банкууд сүлжээнээс хасагдсан Оросын банкуудтай хийх бүх гүйлгээг зогсооно гэж албаны хүн хэлэв.

SWIFT-ийн хоригийн талаар (Union Bank of Switzerland) UBS-ийн шинжээч Жованни Стауново "Сүүлийн мэдэгдлийн дараа нефтийн нийлүүлэлтийг албадан тасалдуулах эрсдэл нэмэгдлээ" гэж хэлэв.

"Бараа материалын нөөц бага, нөөцийн хүчин чадал багасч байгааг харгалзан үзвэл нефтийн үнэ нэн даруй хариу үйлдэл үзүүлж, илүү нэмэгдэх магадлалтай" гэж тэр нэмж хэлэв.

Ням гарагт Япон барууны бусад холбоотнуудтай нэгдэж Оросын зарим банкуудыг SWIFT олон улсын төлбөрийн системд хаах болно гэж Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдэв.

Эх сурвалж: Ройтерс

Д.Сумъяабазар: Хувийн хэвшил, иргэдэд аж ахуй эрхлэх тааламжтай талбар байх ёстой
Д.Сумъяабазар: Хувийн хэвшил, иргэдэд аж ахуй эрхлэх тааламжтай талбар байх ёстой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.