/2022.02.25/ Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийж байна.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул:
-Хөгжлийн банкны зүгээс өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхтэй холбоотой мэдээллийг олон нийтэд танилцуулсан. Үүнээс хойш манай банканд муу зээлийн эргэн төлөлтийн тодорхой хэмжээний ахиц гарч байна. Өчигдрийн байдлаар нийтдээ 50 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байдалтай байна. Гэхдээ үүнд сэтгэл ханаж болохгүй. Учир нь чанаргүй зээлийн актив 1,8 орчим их наяд төгрөг байгаа.
Авлтгатай тэмцэх газартай хамтран ажиллаж маш олон зээлдэгчтэй уулзалт зохион байгуулж байна. Томоохон хэмжээний зээл авсан хүмүүстэй ч мөн байнга уулзалт хийж байна. Ойрын нэг сарын хугацаанд 60 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийе гэж ярьж байгаа.
Зээлээ төлж чадахгүй байгаа компаниудад хэлэхэд ПР-таа зарж байгаа мөнгөө банканд төл. Үүний оронд банк ПР-ыг чинь хийж өгье.