/2022.09.16/: Дүлийрэлт, сонсгол бууралт гэдэг нь нэг ба хоер чихний сонсох үйл ажиллагаа бүрэн үгүй болох доголдохыг хэлнэ.
Энэ нь хүний эрүүл амьдрах ба нийгмийн харилцаанд хэвийн оролцох эрхийг хязгаарлаж, улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг.
Дүлийн ерөнхий ангилал
Хэлгүй дүлий (хоёр наснаас урд) Хэлтэй дүлий (хоёр наснаас хойш)
Шалтгаан
Сонсгол хэл ярианы бэрхшээлтэй болох шалтгаан олон янз байна.Үүнд:
- Төрөлхийн хэлгүй дүлий
- Өвчний улмаас (дунд чихний хурц болон архаг үрэвсэл,халдварт өвчин,чихэнд хоруу нөлөөтэй эмийн буруу хэрэглээ,сонсох мэдрэлийн үрэвсэл)
- Толгой болон чихэндээ гэмтэл авах
- Дуу шуугиан,ажлын нөхцөл
Сонсгол бууралтын төрлүүд
- Авалцааны дүлийрэл
- Мэдрэл Мэдрэхүйн Дүлийрэл
- Хавсарсан Дүлийрэл
- Мэдрэлийн Дүлийрэл
Дүлийрлийн шинж
- Шивнэж хэлсэн үгиыг сонсохгүй бол яльгүй дүлийрэлт гэж үзэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоохгүй
- Энгийн яриа сонсохгүй байвал дунд зэрэглэлийн дүлийрэлт
- Чанга яриа сонсохгүй бол хүнд зэргийн дүлийрэлт гэнэ.
Оношлогоо
- Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
- Чихний дуран
- Сонсголын бичлэг
Эмчилгээ
- Чихний шуугиан намдаах
- Сонсгол сэргээх
- Урьдчилан сэргийлэлт
- Хэтэрхий чангаар бүү сонс
- Чихийг хамаагүй ухахгүй байх
- Шуугиантай нөхцөлд сонсгол хамгаалах хэрэгсэл ашиглах
- Сонсголын эмчид хандаж сонсголоо шалгуулж байх
- Өдөр тутам чихээр сонсох хугацаагаа багàсгах
- Сонсголд нөлөөт эмийг зохистой хэрэглэх
- Толгойд гэмтэл авахаас сэргийлэх