БОАЖЯ-ны ойн 12 үйлчилгээ цахимжлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ-ны ойн 12 үйлчилгээ цахимжлаа

/2022.02.21/: Байгаль орчин, аялал жуулчлалын яам-ны аж ахуй нэгж, байгууллагад зориулсан ойн 12 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia платформ орлоо. Тодруулбал,

  1. Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага / сунгах /
  2. Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага / шинээр авах /
  3. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / сунгах /
  4. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / шинээр авах /
  5. Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах
  6. Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах / сунгах /
  7. Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага
  8. Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага / сунгах/
  9. Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /сунгах /
  10. Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /шинээр авах /
  11. Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага
  12. Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага /сунгах/

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг нийт үйлчилгээнээс өнөөдрийн байдлаар 47 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia-д орсон бол иргэнд үзүүлдэг 35 үйлчилгээ цахимжаад байна.

Дээрх үйлчилгээг авахын тулд

  • Аж ахуйн нэгж байгууллагууд тоон гарын үсгээр e-Mongolia платформд нэвтрэн орох
  • Үйлчилгээнүүд цэсээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн байгууллага гэсэн сонголтыг хийж авах боломжтой.

Ийнхүү e-Mongolia платформд төрийн 60 байгууллагын 623 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Халдварын тохиолдол буурч 309 тохиолдол бүртгэгдлээ
Халдварын тохиолдол буурч 309 тохиолдол бүртгэгдлээ
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.