Харилцаа, холбооны зохицуулах хорооноос үнэгүй сургалт зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харилцаа, холбооны зохицуулах хорооноос үнэгүй сургалт зохион байгуулна

5b98d0 poster zurag x320

/2022.02.17/: Монголын сайтын холбооноос , Харилцаа холбооны зохицуулах хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, мэдээллийн технологийн “Айтүүлс” ХК-тай хамтран “Вэб сайт, фэйсбүүк хуудас хөгжүүлэлт, хамгаалалт ба эрх зүйн орчин” сэдэвт сургалтыг 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Сургалтыг мэргэжлийн байгууллагуудын инженер техникийн ажилтнууд болон мэргэжилтнүүд удирдан явуулах бөгөөд “Интернетэд суурилсан үйлчилгээний зохицуулалт ба вэб сайтуудтай холбоотой зарим асуудлууд”, “FB цэнхэр тэмдэглэгээ, вэб сайт, фэйсбүүк хуудас хөгжүүлэлт, хамгаалалт”, “Зохиогчийн эрхийн тухай хуулийн зохицуулалт, оюуны өмчийн зөрчил анхаарах асуудал, “DDoc халдлагын үед сайтын хэвийн үйл ажиллагааг хангах нь”, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” зэрэг сэдвүүдийн хүрээнд зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.

Сургалт үнэ төлбөргүй бөгөөд 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр 13 цагаас Пума зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.

Эх сурвалж: ХХЗХ

Б.Цэрэнпунцаг паралимпд оролцохоор боллоо
Б.Цэрэнпунцаг паралимпд оролцохоор боллоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.