Б.Цэрэнпунцаг паралимпд оролцохоор боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Цэрэнпунцаг паралимпд оролцохоор боллоо

May be an image of 1 person, standing and text that says 'MONGOLIA'

/2022.02.17/: “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд Бямбадоржийн Цэрэнпунцаг өрсөлдөхөөр боллоо.

Түүний паралимпын эрх баталгаажсан байна. Ингэснээр Б.Цэрэнпунцаг өвлийн паралимпын уулын цанын төрөлд Монгол Улсыг төлөөлөх анхны тамирчин болж байна. Тэрбээр 2012-2016 онд гүйлтийн цанын төрлөөр, 2016-2022 онд уулын цанын төрлөөр хичээллэж байна.

Б.Цэрэнпунцаг 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII, 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм. Түүний бэлтгэл сургуулилтыг өвлийн олимпын наадамд өрсөлдөж явсан Д.Очирсүх удирдан явуулж байна.

Монголын пара тамирчид өвлийн паралимпын наадамд гурван тамирчинаа илгээхээр боллоо.

Эх сурвалж: МПХ

Баригдаж байсан барилгын лифтний хонгилд унаж нас баржээ
Баригдаж байсан барилгын лифтний хонгилд унаж нас баржээ
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.