Баригдаж байсан барилгын лифтний хонгилд унаж нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баригдаж байсан барилгын лифтний хонгилд унаж нас баржээ

Эксперты проверят строящееся в районе Крюково здание

/2022.02.17/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилоос хүний цогцос гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр ОБЕГ-т өгчээ.

Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиход тус барилгын захиалагч компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гипсэн хавтангийн бригадын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Ц /52 настай, эрэгтэй/-ын цогцсыг цахилгаан шат хийхээр бэлдсэн 4.2 метр гүнтэй нүхнээс гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна
Ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна
 
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.