Гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан шинэ агентлаг байгуулжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан шинэ агентлаг байгуулжээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан:

- Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яамны бүтэц, стратеги, хөгжлийн төлөвлөгөөг батлууллаа. Ингэснээр эдийн засгийн хөгжлийн яам засгийн газрын тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлэх эрхзүйн зохицуулалт бий болж байна. Мөн тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг шинээр байгууллаа.

Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагтай болсноор хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт дунд болон урт хугацаанд тогтвортой байх боломж бүрдэнэ. Мөн Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай тус агентлагийн үйл ажиллагаа уялдаж ажиллана гэв.

Бээжин-2022: Жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон өвлийн олимп
Бээжин-2022: Жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон өвлийн олимп
 
ШИЙДВЭР: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна
ШИЙДВЭР: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.