Иргэн Д.Энхсайхан: Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарла
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэн Д.Энхсайхан: Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарла

/2022.02.16/ Иргэн Д.Энхсайхан Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ.

Тэрбээр,

-УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банктай холбоотойгоор нийтийн сонсгол явуулах болсон талаар мэдээлсэн. Мөн өр барагдуулах тухай түр хуулийн талаар ярилцаж байна гэсэн. Гэхдээ ярилцана гэдэг нь энэ асуудлыг шийднэ гэсэн үг биш.

УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Тус хуулийн 25 дугаар зүйлд "Монгол Улс дотоод гадаад бодлогын аль ч асуудлыг авч хэлэлцэх эрхтэй" гэж заасан байдаг. Тиймээс УИХ Хөгжлийн банкны дээрмийн асуудлыг шийдвэрлэе гэж үнэхээр хүсэж байгаа бол 7 хоногийн дотор хууль гаргаад энэ хэргийг цэгцлэх бүрэн боломжтой.

Улс орныг маань тонож дээрэмдэж байхад УИХ-ын дарга Г.Занданшатар нойрмоглоод суугаад байх юм. Хөгжлийн банкны асуудлаар яаралтай УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж нэг удаагийн хууль батлах шаардлагатай байна. Ял эдлэх ёстой хүмүүст хариуцлага тооцохыг монголын ард түмний өмнөөс шаардаж байна гэв.

834 тохиолдол бүртгэгдэж 1 хүн нас барлаа
834 тохиолдол бүртгэгдэж 1 хүн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.