Бээжингийн олимпын хамгийн том ӨРСӨЛДӨГЧИД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжингийн олимпын хамгийн том ӨРСӨЛДӨГЧИД

/2022.02.05/ Япон улсын тамирчин 27 настай Ханю Юузуру АНУ-ын тамирчин 22 настай Нэйтан Чэн нарын дунд энэ өвлийн олимпын хамгийн том өрсөлдөөн болно. Алтан медалийн төлөө өрсөлдөх тамирчид гэж тэднийг нэрлэж байна.

Хоёр тамирчны өрсөлдөөн 2016, 2017 оноос эхэлжээ. Анхны өрсөлдөөнөөс 2016 онд алтан медалийг Японы тамирчин авсан. Харин дараагийн жил 4 тивийн аварга шалгаруулах тэмцээнээс даагаа нэхэж АНУ-ын тамирчин алт авсан. Гэвч ердөө сарын дараа Японы тамирчин Ханю дараагийн алтан медалиа Дэлхийн аваргаас авав. Мөнхийн өрсөлдөгч АНУ - ын тамирчин Чэн энэ удаад 31 оноогоор хоцорч зургаадугаар байрт жагссан байдаг. Тэдний дараагийн тэмцээн Японы Осакад NHK цомын аварга байлаа.

Энэ тэмцээнд Ханю гэмтэл авснаар Чэн өрсөлдөөнгүй алт атгажээ. Өрсөлдөөн ширүүссээр Пёнчаны өвлийн олимптой золгов. Гэхдээ хүмүүсийн хүссэн өрсөлдөөн болсонгүй. АНУ - ын тамирчин 17-р байрт хол хаягдаж Ханю Олимпын алтан медалийг 2 дах удаагаа зүүлээ. Үүний дараа Олимпын сорил тэмцээнээ гэмтлийн улмаас оролцоогүй өнжжээ. Хоёр тамирчны хамтдаа оролцсон дараагийн тэмцээн нь 2019 оны Японы Сайтама хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байлаа.

АНУ - ын тамирчин Чэн 2019,2020 оны Гран при тэмцээнээр дэлхийн шинэ рекорд тогтоов. Японы Ханю энэ удаад өрсөлдөгчөөсөө 44 оноогоор дутсан ч мөнгөн медаль авсан.

Ханю /Япон/ : Чэн уран гулгалтын спортыг үнэхээр хүчтэй урагшлуулж байна. Яагаад энийг ийм хэцүү болгоод байгаа юм бэ? Би уул нь түүнээс ахмад настай шүү дээ гэж инээд алдан хэлж байжээ. Гэхдээ би түүнтэй өрсөлдөх үнэхээр дуртай. Нийт оноо 300 давчихаар би маш их ганцаардмал ямар ч хүсэл тэмүүлэлгүй болчихдог.Чэн байгаа учраас удалгүй энэ бүхэн эргэж ирдэг.

Чэн /АНУ/ : Тэр бол бүх цаг үеийн хамгийн гайхамшигтай гулгагч. Түүнтэй нэг мөсөн дээр гулгана гэдэг бол миний мөрөөдөл би багаасаа хардаг байсан. Түүнтэй жинхэнэ амьдрал дээр өрсөлдөж харна гэдэг үнэхээрийн гайхамшиг.

2021 оны Дэлхийн аваргаар АНУ - ын Чэн ахиад л яллаа. Энэ бүх тэмцээнүүдээр Чэн илүү мэт харагдаж байгаа ч Ханюгийн хувьд олимпын тэмцээнд нууцлаг чадваруудаа гаргахыг үгүйсгэхгүй. Учир нь 12 сард болсон Японы аврага шалгаруулах тэмцээний үеэр дөрвөн тэнхлэгт үсрэлт /quadruple axel/-ийг хамгийн анх удаа туршжээ.

  • Би Бээжингийн олимпод энэхүү үсрэлтээ бүрэн үзүүлэхээр оролцоно. Би аврага нь байх болно энэ үсрэлтээрээ гэж хэлжээ. Харин АНУ-ын тамирчин Чэний хувьд улсынхаа тэмцээнд 3-р байрт шалгарсан “амжилттайгаар” ирсэн бол Канадын тэмцээнд тэргүүлсэн юм.

Бээжингийн олимпод хоёр тамирчин хоёулаа оролцож байгаа учраас түүхэнд нэрээ бичүүлэхээр ийнхүү яарч байна.

Ханю өөрийгөө гурван олимп дараалан алтан медаль авсан дэлхийн анхны эрэгтэй тамирчин болно гэдэгт итгэлтэй байгаа бол Чэн өөрийнхөө шагналын цуглуулгад байхгүй байгаа цорын ганц Алтан медалиа авч чадна гэсэн итгэлээр иржээ.

Тэдний өрсөлдөөн яаж ч дууссан Бээжингийн олимпын хамгийн сонирхолтой үйл явдлуудын нэг байх нь дамжиггүй юм.

БЭЭЖИН 2022: Манай тамирчид хоёрдугаар сарын 8-нд уралдана
БЭЭЖИН 2022: Манай тамирчид хоёрдугаар сарын 8-нд уралдана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.