“Шилдэг боловсон хүчин бэлтгэх” хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шилдэг боловсон хүчин бэлтгэх” хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

/2022.01.27/: Боловсрол, шинжлэх ухааны яам, Хятадын их, дээд сургуулиудын консорциум “Шилдэг боловсон хүчин бэлтгэх” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсаас БНХАУ-д өнөөдрийн байдлаар 14 мянга орчим суралцагчид суралцаж буй бөгөөд энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа юм. Дэлхийд өрсөлдөх чадвартай шилдэг мэргэжилтэн, хөрвөх чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх нь “Шилдэг боловсон хүчин бэлтгэх” хөтөлбөрийн гол зорилго юм.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-д суралцаж буй гадаад оюутны тоо 500 мянгад хүрээд байгаа аж. Хятадын их, дээд сургуулиудын консорциумд Бээжин, Шанхай, Харбин зэрэг 20 орчим хотын их сургуулиуд байдаг. Хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өргөжиж байгаа нь боловсролын салбарт хамтарч ажиллах боломжийг бүрдүүлж байна. Цаашид багш, эрдэмтэн, судлаачдыг сургах, 2+2 хөтөлбөр зэрэг бусад хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг Хятадын их, дээд сургуулиудын консорциумын нарийн бичгийн дарга хэллээ.

Санамж бичиг байгуулах ёслолд Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга Ш.Нарантуяа, Боловсролын зээлийн сангийн дэд захирал Д.Гарди, Хятадын их, дээд сургуулиудын консорциумын нарийн бичгийн дарга, Шанхай их сургууль олон улсын сургуулийн захирал Во Гуо Чен, Хятадын их, дээд сургуулиудын консорциумын удирдлагын хорооны захирал Гао Жин тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Эх сурвалж: БШУЯ

Дисней компани Динклэжийн шүүмжлэлд хариу өгчээ
Дисней компани Динклэжийн шүүмжлэлд хариу өгчээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.