Х.Болорчулуун: Мах ховордож, үнэ 30 хувиар нэмэгдсэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Болорчулуун: Мах ховордож, үнэ 30 хувиар нэмэгдсэн байна

/2022.01.26/ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Өвлийн улиралд монголчуудын махны хэрэглээ өндөр байдаг. Үүнтэй холбоотойгоор энэ жилийн тухайд мах ховордож, үнэ 30 хувиар нэмэгдсэн байна.

Үүний нэг шалтгаан нь хөдөө орон нутагт малын шүлхий, цэцэг, товруутах өвчин их байна. Зарим өвчин нь удаан хугацаанд гарч байгаагүй өвчин байна. Энэ өвөл 17 аймагт шүлхий өвчин бүртгэгдсэн. Үүний шалтгааныг тодруулахаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-2021 онд малын өвчлөл урьд байгаагүйгээсээ их байсан. Өнгөрсөн оны эцсээр 21 аймгийн 213 сумд 849 удаагийн халдвар илэрсэн. 5,900 мал халдварт өвчин туссан. Үүнээс 2,209 толгой мал хорогдсон гэсэн статистик судалгаа гарсан байна.

Нэг сая иргэн гуравдугаар тунд хамрагджээ
Нэг сая иргэн гуравдугаар тунд хамрагджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.