Д.Сумъяабазар: 2022 он бол бүтээн байгуулалтын жил байх болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: 2022 он бол бүтээн байгуулалтын жил байх болно

/2022.01.20/ Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ болон Богд банк хамтран Улаанбаатар хотод үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох талаар мэдээлэл өглөө.

"Богд" банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул:

Богд банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул

Нийт харилцагчтайгаа ойр байх, бизнесийнх нь чиглэлд тохирсон зээл олгохыг анхааран ажиллаж байна. Ковидын нөхцөл байдалтай холбогдуулан 100 гаруй тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгохоор болсон. Зээлийн хүү нэг сард 1.3-1.5 хувийн хүүтэй, уян хатан байдлаар олгож байна.

Мөн эмэгтэйчүүдийн зээлийг дэмжих шуурхай зээл гэж байгаа. Бараа материал барьцаалсан, пос машины орлого дээр үндэслэсэн гэх мэт олон төрлийн зээл гарах боломжтой.

Хотын дарга Д.Сумъяабазар: 44 мянга орчим жижиг дунд үйлчилгээний байгууллага байна. Үүнээс 95 хувь нь зайлшгүй санхүүжилт авах хэрэгтэй байна. 2022 он эхэлсэн цагаас хойш ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж байгаа юм. Улаанбатаар хотод зарлах ёстой 78 тендерийг яаралтай зарлаж дуусгах чиглэл өгсөн.

2022 он гарснаар бүтээн байгуулалтын цаглабар эхлэсэн гэдгийг мэдэгдмээр байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар

Э.Ариунболдыг Монгол Улсын Соёлын элчээр томилжээ
Э.Ариунболдыг Монгол Улсын Соёлын элчээр томилжээ
 
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.