“Ковидын үед өндөр өртөгтэй тоног төхөөрөмж авсан эмнэлгүүд баримтаар илчлэгдсэн“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ковидын үед өндөр өртөгтэй тоног төхөөрөмж авсан эмнэлгүүд баримтаар илчлэгдсэн“

/2022.01.20/ УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, "Манай байнгын хорооноос эрүүл мэндийн салбарт нэлээд ажлыг хийж байна. Энэ жил тус салбарт тавигдах төсвийг нэлээд өндөр батлуулсан. Гэхдээ Д.Батлут гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн тайланд эрүүл мэндийн салбарт тусгаж өгсөн төсөв нэлээд хангалтгүй, буруу зарцуулагдсан дүгнэлт гарсан. Төсвийн мөнгийг ийм байдлаар зарцуулсан зарим эмнэлэгт шаардлага хүргүүлсэн. Тухайн эмнэлгүүд эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг нэмэх бүрэн бололцоотой байхад үндсэн үнээс нь хоёр дахин өндөр өртөгтэй тоног төхөөрөмж худалдаж авсан тохиолдлууд баримтаар илчлэгдсэн. Тиймээс үүн дээр цаашид хатуу хяналт тавьж ажиллана.

Эрүүл мэндийн салбарт тусгаж өгсөн төсөв иргэд, эрүүл мэндийн салбарт зарцуулагдах ёстой" гэлээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.