Баасан гараг бүр кофе уунгаа зураг зурах өдөрлөг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баасан гараг бүр кофе уунгаа зураг зурах өдөрлөг болно

2021.08.02

Нийслэлд автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч, ажил хэрэгч хүмүүст зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамж өнөөдөр нээлтээ хийлээ.

Өглөөний 06:00 цагт очиход арга хэмжээг зохион байгуулагчид бэлтгэл ажлаа хангаж байв. Нээлтэд "Байгалийн үзэсгэлэн" фото зураг ,"Mother" зэрэг үзэсгэлэн гарсан байв. Мөн бүжгийн сургалт, кофе уунгаа зураг зурах арга хэмжээ зохион байгуулагдаж байв.

Эдгээрээс зурагчин Л. Мягмарцэрэнгийн "Байгалийн үзэсгэлэн" нэрт бүтээлүүд хүүмүүсийн сонирхлыг ихээр татаж байв. Тэрбээр 2014 оноос анх гэрэл зураг сонирхож эхэлсэн бөгөөд энэхүү үзэсгэлэнд нь түүний 7 жилийн хөдөлмөр шингэсэн хэмээн ярьсан юм.

No description available.

Мөн энэ өдрийн хамгийн сонирхолтой арга хэмжээ нь канва буюу кофе уунгаа зураг зурах хөтөлбөр байлаа. Ингэхдээ та хүссэн зургаа сонгон багшаар зааварчлуулан зурах боломжтой юм.

Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. Гудамжийг тохижуулах ажилд 300 сая төгрөг зарцуулсан хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулсан юм.

Өглөөний гудамжинд цаашид долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Тодруулбал,

  • Даваа гарагт бясалгал, иог, өглөөний дасгал, бизнес уулзалтууд,
  • Лхагва гарагт эрүүл хооллолтын сургалтууд, эрүүл мэндийн үзлэг,
  • Баасан гарагт кофе, канваны сургалт, фото болон уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах ажээ.
ТОКИО-2020: Өнөөдөр манай 4 тамирчин хүч үзнэ
ТОКИО-2020: Өнөөдөр манай 4 тамирчин хүч үзнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.