Лавров, Блинкен нарын уулзалтын товыг зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лавров, Блинкен нарын уулзалтын товыг зарлалаа

МИД сообщил о проработке контактов Лаврова и Блинкена: Яндекс.Новости

/2022.01.19/: Лавров, Блинкен нар Женевт нэгдүгээр сарын 21-нд хэлэлцээ хийхээр болсныг АНУ-ын Төрийн департамент баталжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар нэгдүгээр сарын 21-нд Женевт биечлэн уулзахаар болсныг Коммерсант сонин дипломат эх сурвалжаас иш татан зарлав.

"Коммерсант" сонины мэдээлснээр Блинкен Орос түнштэйгээ уулзахаасаа өмнө Киев болон Берлинд айлчлах аж.

Нэмж дурдахад, өмнө нь Лавров, Блинкен нар утсаар ярьж, аюулгүй байдлын баталгаа (Москвагийн санал болгосон төслийг) болон Украины зүүн нутгийн нөхцөл байдлын талаар хэлэлцээ хийж байсан. ОХУ-ын сайд Вашингтоныг "Оросын түрэмгийллийн талаарх таамаглалаа давтахаа" зогсоохыг шаардав.

ОХУ-ын ГХЯ-ны мэдээлснээр дипломатуудын яриа хэлэлцээг Вашингтон эхлүүлсэн байна. Төрийн департамент хэлэхдээ: Америкийн төрийн нарийн бичгийн дарга өөрөө аюулгүй байдлын баталгааны тухай хэлэлцээнд Киев болон Европын түншүүдийг оролцуулахыг шаардаж байгаа ажээ.

Эх сурвалж: Лента

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томиллоо
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томиллоо
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.