/2022.01.19/: Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмыг баталлаа.
Ирээдүйн өв сангийн 2022 оны орлогоос Монгол Улсын 18 хүртэлх насны иргэн бүрд мөнгөн хуримтлал үүсгэх хууль эрх зүйн боломжийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд холбогдох журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Энэхүү журмаар иргэд хүүхдийн мөнгөө бэлнээр авах, эсвэл төрийн санд үлдээх хүсэлтийг жилд нэг удаа гаргана. Хүсэлтээ и-халамж, и-баримт болон өөрийн биеэр хандах юм.
Хүсэлтээ и-халамж, и-баримт болон өөрийн биеэр хандах боломжтой. Өнөөдрийн батлагдсан журамд иргэд хүсэлтээ сар бүрийн 15-нд нэг удаа гаргах бөгөөд, тухайн сард хүсэлт гаргахдаа дараагийн сарын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилж гаргаж болно гэж заасан байна.