/2022.01.14/: COVID-19 тахлын улмаас ихэвчлэн гэрээсээ ажиллах болсон 41 настай нягтлан бодогч Нурлан өнгөрсөн долоо хоногт хүчирхийллийн жагсаалын голомт болсон Казахстаны хамгийн том хот, хуучин нийслэл Алматы дахь байрнаасаа хоол хүнсээ худалдаж авахын тулд гэрээсээ хоёрхон удаа гарчээ.
Тэрээр эсэргүүцлийн жагсаалын талаар "буруу зүйл" ярьсныхаа төлөө хавчигдахаас эмээж нэрээ нууцлахыг хүссэн юм.
Эрх баригчид интернет болон гар утасны сүлжээг хаасны дараа тэрээр өнгөрсөн долоо хоногт ихэнх мэдээллийг нэг эх сурвалжаар авах болжээ.
Нурланы төрөлх хэл нь орос хэл бөгөөд оросын болон барууны соёлоор хүмүүжсэн хөдөөгийн, ажилгүй, казах хэлтэй залуучууд голдуу эсэргүүцэгчдийн хооронд соёлын ялгаа байгааг мэдэрсэн байна.
Гэвч жагсагчид хүчирхийлэл үйлдсэн гэдэгт итгэхгүй байгаа бол ерөнхийлөгч Токаев "гадаадын дайчдыг" буруутгасан.
Жагсаал нэгдүгээр сарын 2-нд баруун өмнөд хэсгийн нефтийн хотод эхэлж, Казахстаны бусад хотуудад жагсаал өргөжин тархсан ба жагсагчид цалингаа нэмэгдүүлэх, ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын засгийн газрыг татан буулгахыг шаардсан юм.
Харин нэгдүгээр сарын 5-нд олон мянган зэвсэгт "хөлсний цэргүүд" Алматы хотод ирж цагдаагийн газар, захиргааны байр, нисэх онгоцны буудлыг эзлэн авсан ба “гадаадын дайчид”, “террористуудын” зарим нь хөрш Киргизстан, Узбекистанаас ирсэн хэмээн Токаев мэдэгджээ.
Нурлан "хөлсний цэргүүд"-ийг "сахалтай радикалууд" гэж нэрлэдэг мусульманы хэт үзэлтэн болох Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын зээ хүү Кайрат Сатыбалды хөлсөлсөн гэж үзэж байгаа ажээ.
Хүчирхэг бизнесмен, аюулгүй байдлын албаны дарга асан Сатыбалды нь Исламын хатуу ширүүн хувилбарыг дэмжигч гэдгээрээ алдартай.
Назарбаев 2019 онд суудлаасаа буусан ч хүчирхэг Аюулгүйн Зөвлөлийн тэргүүний хувьд асар их эрх мэдлээ хадгалан үлдсэн бол түүний гэр бүл, ойр дотныхон Казахстаны аюулгүй байдлын агентлагууд болон гол бизнесүүдийг хянаж байв.
Эсэргүүцэл эхэлснээс хоёр хоногийн дараа Токаев Назарбаевыг Аюулгүйн зөвлөлийн даргаас огцруулж, засгийн газрыг татан буулгаж, албан ёсоор “үндэсний тэргүүн” гэгддэг анхны ерөнхийлөгчийн томилсон аюулгүй байдлын хэд хэдэн гол дарга нарыг огцруулжээ.
Токаев хэзээ ч ерөнхийлөгчийн төрсөн дүүг хүчирхийллийг зохион байгуулсан гэж буруутгаагүй ба “түрэмгийлэгчдийн” ард байсан эрх мэдэлтэнүүдийг нэрлэхгүй байхыг илүүд үзсэн.
Токаев даваа гарагт твиттер хуудсандаа “Бид урьд өмнө хэзээ ч байгаагүй түрэмгийлэл, төрт ёсныхоо эсрэг халдсан үйлдэлтэй тулгарч, үндсэн хуулийн дэг журам, хууль дээдлэх ёсыг сэргээх яаралтай арга хэмжээ авахын оронд Токаев ОХУ давамгайлсан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-аас тусламж хүсчээ. Орос, Беларусь, Армени, Киргизстан, Тажикистаны 2500 орчим цэрэг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Казакстанд ирсэн бөгөөд 10 хоногийн дараа буцна гэж Токаев даваа гарагт мэдэгдэв.
Нурлан энхийг сахиулагчид ирсэнд баяртай байгаа гэнэ.
Олон казахчууд гэмт хэрэгтнүүдийг нэрлэхдээ болгоомжтой хандаж байгаа бөгөөд амьдрал хэвийн байдалдаа эргэн орж байгаад баяртай байгаа ажээ.
Алматы хотод төрж өссөн Оросын график дизайнер Александр "Хот амь орж, нийтийн тээвэр хэвийн ажиллаж, хүнсний барааг дэлгүүрт хүргэж эхэлсэн" гэж Al Jazeera-д ярьжээ.
“Засгийн газрын шунал, бардам зан хязгааргүй болсон. Хүмүүс ажилгүй байгаа тул хоол хүнсний хомсдолд орж байна” гэж Каспийн боомт, газрын тосны үйлдвэрлэл, экспортын гол төв болох Атырау хотын иргэн Аль Жазира-д ярьжээ.
Эх сурвалж: Al Jazeera