ЭМЧ: Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангина

Тонизиллит буюу ангина нь гүйлсэн булчирхайн үрэвсэл бөгөөд хамар, амны хөндийгөөр орж ирсэн, амны хөндийд үүссэн бактери, вирус шууд гүйлсэн булчирхайг үрэвсүүлж өвчлүүлдэг өвчин юм.

Шинж тэмдэг

Ангина нь ихэнхдээ бага насны хүүхдүүдэд тохиолддог ба түгээмэл илрэх шинжүүдэд:

  • Хоолой улайх, өвдөх
  • Гүйлсэн булчирхай цагаан, шар идээгээр хучигдах
  • Юм залгихад хоолой маш хүчтэй өвдөх
  • Халуурах
  • Хоолой сөөх
  • Амнаас таагүй үнэр үнэртэх
  • Гэдэс өвдөх
  • Хүзүү хөшиж өвдөх
  • Толгой өвдөх

Бага насны хүүхдүүд ямар мэдрэмж төрж байгааг тайлбарлаж чадахгүй байгаа тохиолдолд ангина өвчний илрэх шинж тэмдэг :

  • Хоолойн өвдөлтөөс нь шалтгаалж шүлс нь гоожих
  • Хоолонд муу болох
  • Их уйлагнан шаналах

Хэзээ эмчид хандах вэ?

Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Яаралтай эмчид хандана уу

  • Хоолой нь өвдөн халуурах
  • Хоолойн өвдөлт нь багасахгүйгээр 24-48 цаг болох
  • Шүлсээ залгихад хүндрэлтэй байх
  • Mаш их ядарч, сульдах, бие таагүй байх
  • Амьсгалахад хүндрэлтэй байх
  • Бага насны хүүхэд бол шүлс нь зогсолтгүй гоожисон тохиолдолд

Шалтгаан

Гаднаас буюу амьсгалын замаар, эсвэл амны хөндийн эрүүл ахуйг зохистой сахиагүйгээс үүдэн амны хөндийд бактер үүссэнээр дотроос ч үүсэх тохиолдол байдаг.

Дийлэнх тохиолдолд бета-цус задлагч А бүлгийн стрептококк бактери, зарим тохиолдолд цөөн тооны стафилококк гэгдэх дугуй бактер нь энэ өвчнийг үүсгэгчид болдог.

Эрсдэлт хүчин зүйлс

  • Бага насны хүүхдүүд
  • Бактераас үүдэлтэй өвчлөлд удаа дараа өртсөн тохиолдолд

Ангина үүсгэгч, сэдрээгч хоол хүнс:

  • Хатуу идэх юмс
  • Хүчил ихтэй хоол хүнс
  • Өөх тосны агууламж ихтэй хоол хүнс
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Хөөрүүлсэн халуун сүү хоолойг цочроодог учраас ийм үедээ ууж хэрэглэхгүй.

Хүндрэл

Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь зүрх судасны системтэй холбоотой ба зүрхний булчингийн үрэвсэл, үе мөчний талаас ревматизм буюу хэрэх өвчин, бөөрний талаас бөөрний үрэвсэл зэрэг хүндрэлүүд үүсгэх аюултай

  • Шөнийн нойроо авч чадахгүй байх , амьсгал давчдах
  • Гүйлсэн булчирхайнаас үсэрхийлж тархан бусад эдийг гэмтээх бусад эд эрхтэнд халдах
  • Гүйлсэн булчирхайнаас их хэмжээний идээ ялгарсанаас шалтгаалан хэвлийн хөндийн буглаа үүсэх

Оношлогоо

  • Хоолойноос арчдас авах
  • Цус, шээсэнд шинжилгээ хийх
  • Эмчид үзүүлэх

Эмчилгээ

Гүйлсэн булчирхайн үрэвслийн хөнгөн хэлбэрийн үед сульфаниламидын бэлдмэлүүд, хүнд хэлбэрийн үед антибиотикүүдийг хэрэглэхийг эмч зөвлөдөг ба антибиотикыг зөвхөн эмчийн заавраар антибиотик мэдрэг чанарыг үзүүлж байж курс эмчилгээг дуустал нь хийлгэх хэрэгтэй.

Эмийн эмчилгээнээс гадна гэрийн нөхцөлд ангина-ийн зовиурыг бууруулж, урьдчилан сэргийлэх аргууд:

  • Mаш сайн амралт авах
  • Хоолойгоо давстай усаар зайлах
  • Агаараа цэвэршүүлэх
  • Уушиг, залгиур хоолойг тань цочроох бодисоос зайлсхийх (тамхины утаа, угаалгын нунтаг)
  • Хоолойгоо чийглэг байлгах

Гүйлсэн булчирхайн архаг үрэвслийн үед мэс заслын эмчилгээ үр дүнтэй байдаг ба мэс заслын эмчилгээг эмчилгээний бусад аргууд үр дүнгүй үед хийнэ.

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх боломжтой боллоо
Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх боломжтой боллоо
 
Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.