Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх боломжтой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх боломжтой боллоо

"തത бут ин жлэ ухаань яам боловсролын унэлгээний TeB гадаадын их, дээд сургуулиудад хулээн зевшеерегддег кембрижийн IGCSE, AS, A, тувшний хетелбер болон IB, AP хетелберийн унэлгээг "элсэлтийн еренхий шалгалт" ын унэлгээтэй дуйцуулэх боломжтой боллоо COVID-19 к! вэб сайт WWW.EEC.MN лавлах утас 7011 9498" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

/2022.01.11/ Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/347 дугаар тушаалын дагуу гадаадын их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг

  • Кембрижийн IGCSE / international general certificate secondary education/,
  • AS /advanced subsidiary/,
  • A /advanced/,
  • O /ordinary/ түвшний хөтөлбөр
  • IB /international baccalaureate/,
  • AP /advanced placement/ хөтөлбөрийн үнэлгээг элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхээр боллоо.

Олон улсын хөтөлбөрөөр хичээллэн ерөнхий боловсролын сургууль төгсөгч нь олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх, эсвэл элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаж үнэлүүлэхийн аль нэгийг сонгоно.

Үнэлгээг дүйцүүлэхэд тавигдах шаардлага:

1. Дүн дүйцүүлэх хүсэлт гаргаж буй сурагч нь ерөнхий боловсролын сургалтыг дүүргэснээ нотлох баримт бичигтэй байна
2. Олон улсын шалгалтад хамрагдаж авсан үнэлгээ нь сертификатаар баталгаажсан байна
3. Дүйцүүлсэн хэмжээст оноо нь ЭЕШ-аас өөр зориулалтаар ашиглагдахгүй.

Дүн дүйцүүлэх хүсэлт гаргаж буй суралцагчийн бүрдүүлэх материал:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт /суралцагч, эцэг эх асран хамгаалагчдын гарын үсэг, иргэний бичиг баримтын хуулбараар баталгаажсан/
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • IGCSE certificate – сертификат
  • IGCSE statement of results – дүнгийн хуудас
  • Эсвэл Certifying statement /Кембрижийн сертификатуудыг хуулбарлах, нотариатаар баталгаажуулахыг хориглодог зөвхөн Кембрижийн өөрийн гаргасан энэ тодорхойлолтыг хүчин төгөлдөр гэж үздэг/
  • Statement of registration /сурагчийн регистрийн дугаартай/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Тухайн сургуулийг сурч төгссөн тухай сургуулийн тодорхойлолт

Суралцагчдын дүйцсэн оноог элсэлтийн ерөнхий шалгалтын үндсэн жагсаалтад оруулахгүй ба харгалзах хичээлийн жагсаалтад онооны дагуу байршуулж тусад нь жагсаалт үүсгэж Боловсролын үнэлгээний төвөөс дээд боловсролын сургалтын байгууллагад мэдэгдэнэ.

Олон улсын шалгалтын үнэлгээг Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх журамтай ЭНД дарж танилцана уу.

Эх сурвалж: БҮТ

Ковид-19 цаашид хичнээн хувирахыг дэлхий мэдэхгүй
Ковид-19 цаашид хичнээн хувирахыг дэлхий мэдэхгүй
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.