Нийслэлийн Байгаль орчны газар хувь хүн, албан байгууллагад 14 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрээс 10 төрлийн үйлчилгээг E-mongolia.mn-ээс цахим хэлбэрээр авах боломж бүрдлээ. Ингэснээр иргэдийн цагийг хэмнэх, хурдан шуурхай хүрч үйлчлэх зэрэг олон давуу тал бий болж байна.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia.mn-ээс Нийслэлийн Байгаль орчны газрын дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:
- Хурын ус хуримтлуулж, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу татах дүгнэлт гаргах
- Усны мэргэжлийн байгууллагын эрх олгох талаар дүгнэлт, Нийслэлийн Засаг даргын тодорхойлолт гаргах
- Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл
- Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах
- Ус ашиглуулах зөвшөөрөл, гэрээ байгуулах
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан батлах
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын ажлын төлөвлөгөө, тайлан батлах
- Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл ашиглалтын ажлын төлөвлөгөө, тайлан батлах
- Голоос суваг шуудуу татах зөвшөөрөл олгох
- Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах. Эх сурвалж: Улаанбаатар.мн