Цахим контент нийлүүлсэн багш нарыг мөнгөн шагналаар урамшууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим контент нийлүүлсэн багш нарыг мөнгөн шагналаар урамшууллаа

May be an image of 1 person, standing and indoor

/2021.12.28/: Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Боловсролын мэдээллийн технологийн төвийн хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн “Ээлжит хичээлийн цахим контентын сан” бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд багш нарын дунд цахим контент боловсруулах ажлыг 2021 оны долоодугаар сарын 05-ны өдрөөс эхлэн www.medle.mn сургалтын цахим платформд нээлттэй зохион байгуулж байгаа билээ.

Ээлжит хичээлийн цахим контент боловсруулах уралдаант шалгаруулалтад амжилттай оролцож 483 хичээлийг контентын санд байршуулсан 43 багшийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хүлээн авч талархал илэрхийлэн, мөнгөн шагналаар урамшууллаа. Эдгээр багш нь ээлжит хичээлийн цахим контент боловсруулсан тоогоороо 400.000-5.500.000 төгрөг хүртэл мөнгөн урамшуулал хүртэж байна. Үүнээс гадна Боловсролын цахим шилжилтэд гар бие оролцсон идэвх санаачлагыг нь үнэлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, багш нарыг 1-5 хүртэл сая төгрөгөөр нэмж урамшуулахаар болсноо мэдэгдлээ.

May be an image of 6 people and people standing

Тухайлбал:

  • Үндэсний бичиг хичээлээр 55 ээлжит хичээл боловсруулсан Орчлон олон улсын дунд сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Э. Батдэлгэрт 5.000.000 төгрөг
  • Дизайн зураг зүй технологи хичээлээр 40 ээлжит хичээл боловсруулсан Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш Ц.Батбаярт 3.000.000 төгрөг
  • Англи хэлний 30 ээлжит хичээл боловсруулсан Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Дэчмаад 3.000.000 төгрөг
  • Хөгжмийн хичээлээр 29 ээлжит хичээл боловсруулсан Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын номт наран сургуулийн багш Г.Наранзулд 3.000.000 төгрөг
  • Биологийн хичээлээр 19 ээлжит хичээл боловсруулсан Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн багш М.Ариунтунгалаг нарыг тус бүр 3 000 000 төгрөгөөр , бусад 38 багшийг тус бүр 1.000.000 төгрөгөөр нэмж урамшуулахаар шийдвэрлэлээ.
  • Өнөөдрийн байдлаар www.medle.mn-д 2200 гаруй хичээл ирснээс сонгон шалгаруулалтаар 501 ээлжит хичээлийн цахим контентыг шалгаруулан нээлттэй байршуулаад байна.
  • Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Орхон аймаг, Баянзүрх, Баянгол дүүргийн багш нар цахим сан бүрдүүлэх энэхүү ажилд идэвхтэй оролцож байна.

Багш нарын идэвх оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд www.medle.mn сайтад байрших цахим хичээлийн сангаас хүүхэд бүр орон зай, цаг хугацаа, байршил үл хамааран нээлттэй суралцах боломжтой бөгөөд 2022 онд энэ ажил тасралтгүй үргэлжлэн 16411 хичээлийг багтаасан сан бүрдүүлэх ажил эрхэм багш таныг хүлээж байна. Иймд ЕБС-ийн багш бүхэн оролцох эрх нээлттэй бөгөөд таны хичээл Монгол хүүхдүүдийн оюуныг тэтгэх юм.

Эх сурвалж: БШУЯ

ЭМЧ: Ходоодны сөөргөө өвчин гэж юу вэ?
ЭМЧ: Ходоодны сөөргөө өвчин гэж юу вэ?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.