Цөмөөхөй жүжгийн тоглолтыг цуцалсан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цөмөөхөй жүжгийн тоглолтыг цуцалсан байна

В берлинском балете отменили постановку «Щелкунчика» из-за расизма

/2021.11.25/: Берлиний Улсын балетын театр дэлхийн сонгодог бүтээл болох “Щелкунчик” жүжгийн үзүүлбэрийг түр зогсоох шийдвэр гаргажээ.

Шалтгаан нь "улс төрийн хувьд буруу үйл явдлууд байсан" гэж Bild өгсөн ярилцлагадаа уран сайхны удирдагч Кристиан Теобальд дурджээ.

Теобальдын хэлснээр, тус балет одоогоор "ямар нэгэн тайлбаргүйгээр тайзан дээр гарах боломжгүй" хүчин зүйлүүд байна гэжээ.

Балетын анхны хувилбарт хоёр хүүхэд тайзан дээр бараан өнгийн будалттай гарч ирдэг нь "хар арьстан"-ыг төлөөлдөг. Мөн гаремын татвар эмс болоод гоцлол дуучинтай хамт дорно дахины бүжигчид бараанаар биеэ будсан байдаг нь арьс өнгөөр ялгаварлах гэдэгт мөн адил хамаарч байна хэмээн тэр тайлбарлав.

Үүний зэрэгцээ тэрээр барууны ертөнцөд түгээмэл байдаг аливаа зүйлийг "цуцлах соёл"-ын эсрэг байр сууриа илэрхийлсэн бөгөөд балетыг бүрмөсөн цуцлахаар төлөвлөөгүй гэдгийг онцлон тэмдэглэв.

2015 онд үзэгчдийн шүүмжилсэн захидлын дараа энэ бүтээлд хүүхдүүдийг тоглуулахдаа нүүр будалт хийхээ больсон байна.

Бүжиг дэглээч Василий Медведев, Юрий Бурлака нартай ярилцихдаа хар царайг бүжгэн жүжигт оруулахгүй байх хэрэгтэй гэж санал болгосон. Бид бүжиг дэглээч Иоханнес Оманы удирдлаган дор уран бүтээлээ дахин эхлүүлэхэд хар царайг оруулахгүй байхаар дэглэсэн хэмээн Теобалд хэлэв.

Гэсэн хэдий ч ийм өөрчлөлт нь зохиогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэдгийг тэрээр онцолжээ.

Берлиний "Щелкунчик" балет нь 1892 онд Санкт-Петербург хотын Мариинскийн театрт анх тоглож байсан Мариус Петипагийн сонгодог либретто жүжгийг сэргээн засварласан балет юм.

Шотландын балетынхан “Щелкунчик” жүжгийн хувцас, бүжиг дэглэлтийг өөрчилнө гэж өмнө нь мэдээлж байсан. Энэ нь "арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцлийн" нэг хэсэг болох юм. Сүүлийн үед орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад бүжигчдэд зориулсан нарийссан малгай, урт сахал, мөн "бэлгийн шинж чанартай" араб бүжиг нь соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй гэж маргаж байна.

Эх сурвалж: news.ru

Геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.