1,4 тэрбум хүн амтай Хятад улсын ажиллах хүчний бодлого ямар бол?
Бээжингийн хувьд нэг талаас жил бүр хэдэн зуун мянгаараа ажиллах хүчний салбар руу орж буй их дээд сургуулиудын шинэхэн төгсөгчид, нөгөө талаас тэтгэвэр авагчдын тоог нэмж буй тэтгэвэрт гарагчдын тоо нь хамгийн том асуудал болдог байна.
Хятад улс хотуудын ажилгүйдлийн түвшнийг албаны тоогоор үзүүлдэг ч энэ нь ажлын байрны нийт нөхцөл байдал болон хувиараа ажил эрхлэгчдийн тоон үзүүлэлтийг хамруулж чаддаггүй аж.
ХЯТАДЫН АЖИЛЛАХ ХҮЧИН ХЭР ТОМ БЭ?
2020 оны үзүүлэлтээр 15-59 насны 894 гаруй сая ажиллах хүчин байна. Энэ нь нийт хүн амынх нь 63 хувь юм.
Ирэх таван жилд хятадын ажиллах хүчнээс 35 сая хүн тэтгэврийн насанд шилжих бөгөөд энэ нь тэтгэврийн санд нь нэлээд том дарамт болно. Тиймээс тэтгэврийн сангийн бодлогоо өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарчээ.
Мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар хятадын ажиллах хүчний салбарт хоёр том асуудал байгаа юм. Нэгдүгээрт, насжилт, хоёрдугаарт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн. Статистикт өгүүлснээр 124 сая хүн ажил хийхийн тулд өөрийн амьдардаг нутгаас өөр тийш шилжилт хөдөлгөөн хийжээ.
ХЯТАДЫН АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН НЬ ХЭР ВЭ?
Судалгаагаар, хотын ажилчдын ажилгүйдлийн түвшин нь цар тахын дараа огцом өсч, 6,2 хувьд хүрчээ. Гэвч энэ тоо аажмаар буурч байгаа аж.
Гэвч энэ тоонд дээр өгүүлсэнчлэн, 149 сая хувиараа бизнес эрхлэгч, 300 сая дотоодын цагаач ажилтнуудын тоо ороогүй юм.
Бээжин 2021 онд 11 сая ажлын байрыг бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.
Хятадын тэтгэврийн нас эрчүүдэд 60, эмэгтэйчүүдэд 55 байгаа юм.
Эх сурвалж: SMCP