0-18 насны хүүхдүүдийн 20 хувь нь өвчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

0-18 насны хүүхдүүдийн 20 хувь нь өвчилжээ

/2021.07.26/: Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нар “Цэдэн Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцав. Цар тахлын үед анхан шатны нэгж болох өрхийн эмнэлгүүдийн ачаалал маш их байгаа билээ. БЗД-ийн 15-р хороо нийт 7644 хүн амтайгаас “Цэдэн Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төв өнөөдрийн байдлаар 50 хүний гэрийн ажиглалт хяналтыг хийж байна. Өрхийн эмч Г.Нямжаргал архаг хууч өвчтэй, 50-аас дээш насны хүмүүс илүү ковидын хүндрэлээр хүндэрч байгааг онцлов. Түүнчлэн 0-18 насны хүүхдүүдийн 20 хувь нь өвчилсөн гэлээ. “Цэдэн Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төв нь их эмч 4, сувилагч 4, туслах сувилагч 1, нийгмийн ажилтан 1 зэрэг нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Тус өрхийн эмнэлэгт тулгамдаж байгаа нэг асуудал нь иргэд эмчилгээний багцын мөнгөө авъя гэж ирдэг гэдгийг хэлж байлаа. Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 06 сарын 21-ний өдрийн A387/99 тоот “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дэгдэлтийн үед үзүүлэх цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам” болон эрүүл мэндийн даатгал төлсөн иргэдэд анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагын гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээ 160000 төгрөг болсон. Энэ зардалд иргэнд эмнэл зүйн дагуу хийгдэх шаардлагатай эмчилгээ, өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтний хамгаалах хувцас хэрэгсэл, цалин, урамшуулал, гэрээс эмнэлэгт шилжүүлэх тээврийн зардал зэргийг багтааж оруулсан гэдгийг өрхийн эмч нар байнга тайлбарлах шаардлага гардаг учир иргэдэд нэгдсэн мэдээлэл өгч дэмжихийг хүслээ.

Эх сурвалж: ЭМЯ

Коронавирус тусаад эдгэсэн хүмүүсийн ГЭРТЭЭ ХИЙХ ДАСГАЛ
Коронавирус тусаад эдгэсэн хүмүүсийн ГЭРТЭЭ ХИЙХ ДАСГАЛ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.