Үнэ ханшид нөлөөлөх шийдвэрийг мэдээлээгүй компаниудыг торгов
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үнэ ханшид нөлөөлөх шийдвэрийг мэдээлээгүй компаниудыг торгов

/2021.11.15/

МХБ-д бүртгэлтэй компани нь “Компанийн тухай хууль”-ийн 49 дүгээр зүйл, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 56.1, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.8 заалт буюу үнэт цаасны үнэ ханшид нөлөөлж болох аливаа шийдвэрийг олон нийтэд зарлах үүрэгтэй билээ.

Энэхүү хууль тогтоомжид заасны дагуу "Сүү" ХК нь хувьцаа халааслах үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай шийдвэрийг СЗХ болон МХБ-д ирүүлээгүй, олон нийтэд мэдээлээгүй нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд тооцогдож, улмаар тус компанид Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авагдлаа.

Өмнө нь "Бодь даатгал" ХК-д ижил арга хэмжээ авагдаж байсан тул нийт бүртгэлтэй хувьцаат компаниуд үнэт цаасны үнэ ханшид нөлөөлж болох аливаа шийдвэрийг хууль журамд заасан хугацаандаа олон нийтэд мэдээлж байхыг анхааруулж байна.

эх сурвалж МХБ

Халдварт өвчин судлалын үндэсний төв ШУТИС-тай  хамтран ажиллахаар боллоо
Халдварт өвчин судлалын үндэсний төв ШУТИС-тай хамтран ажиллахаар боллоо
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.