Халдварт өвчин судлалын үндэсний төв ШУТИС-тай хамтран ажиллахаар боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдварт өвчин судлалын үндэсний төв ШУТИС-тай хамтран ажиллахаар боллоо

May be an image of 2 people, people standing and indoor

/2021.11.15/: Халдварт өвчин судлалын үндэсний төв нь өнгөрсөн баасан гарагт Шинжлэх ухаан, технологийн их сургуультай /ШУТИС/ хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Талууд хамтын ажиллагааны дараах үндсэн чиглэлүүдээр ажиллахаар тохиролцож гарын үсэг зурав.

Үүнд:

• Судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөр, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх,

• Харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжин, талуудын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулах,

• ШУТИС-ын эрдэмтдийн судалгааны ажлыг үр дүнд бий болсон эрдмийн бүтээлийг үйлчилгээнд турших, хөгжүүлэхэд бодлогоор ХӨСҮТ-ийн зүгээс дэмжин ажиллах,

• ХӨСҮТ-ийн ажил үүргийн хүрээнд халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээ, эмчилгээ тусламж үйлчилгээний чиглэлээр ШУТИС-ын багш, оюутнуудад дэмжлэг үзүүлж ажиллана.

May be an image of 1 person and standing

Энэ үеэр ШУТИС-ийн захирал Б.Очирбат "Цар тахлын хүнд хэцүү цагт ачааны хүндийг нэр төртэй үүрч ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн цаашдын ажилд нь бид хамтран ажиллах болсондоо баяртай байна. Манай сургуулийг төгссөн олон ч мэргэжилтнүүд танай байгууллагад ажилладаг. Цаашид бид хамтын ажиллагааг улам өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэв.

May be an image of 1 person, sitting and indoor

ХӨСҮТ-ийн Дэд захирал Ц.Чинбаяр дотоод хамтын ажиллагааг дэмжин хамтран ажиллаж буй ШУТИС-ийн удирдлагуудад талархал илэрхийлсэн бол Дэд захирал Ж.Байгалмаа ШУТИС-ийн Эмчилгээний хоол зүй, тандалт судалгааны мэдээлэл боловсруулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хамтын ажиллагааны үр дүнд маш том өөрчлөлт хийх боломжтой гэж харж байна хэмээлээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Б.Одсүрэн: Хотыг баруунаас зүүн тийш нэвт явдаг гурван коридор гаргана
Б.Одсүрэн: Хотыг баруунаас зүүн тийш нэвт явдаг гурван коридор гаргана
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.