Өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн төвүүд 15 цаг хүртэл ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн төвүүд 15 цаг хүртэл ажиллана

/2021.11.05/: Арваннэгдүгээр сарын 5, 26-нд шинжилгээний болон вакцинжуулалтын цэгүүд хэвийн ажиллана

Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасалдуулахгүй байх , шинжилгээний болон вакцинжуулалтын цэгүүдийг цагийн хуваарийн дагуу ажиллуулах чиглэлийг Улсын Онцгой комиссоос холбогдох албаныханд өгсөн юм.

Энэ дагуу арваннэгдүгээр сарын 5, 26-ны өдрүүдэд дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, хүүхэд, дотор, шүдний кабинет, нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет зэрэг байгууллагууд 09:00-15:00 цагийн хооронд ажиллах хуваарь гарлаа.

Мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Ковидын рентгентэй амбулаторийг 10:00-15:00 цаг хүртэл ажиллуулахаар зохицуулалтыг хийжээ.

“Ковид-19” халдварыг илрүүлэх явуулын болон суурин шинжилгээний цэгүүд дээрх өдрүүдэд хуваарийн дагуу 09:00-12:00 цагийн хооронд ажиллах юм. Түүнчлэн дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллана.

Эх сурвалж: ШСАА

Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллана
Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллана
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.