Т.Доржханд: Даатгалын компани ажиллуулдаг эхнэртэй байх нь миний буруу биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Даатгалын компани ажиллуулдаг эхнэртэй байх нь миний буруу биш

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэхийг нь дэмжсэн. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй 20 гишүүн өргөн барьсан юм.

Байнгын хорооны хэлэлцүүлэг өнөөдөр болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд дээрх төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэхэд түүний эхнэр нь даатгалын компанитай учир ашиг сонирхлын зөрчилдөөн гарч ирнэ хэмээн үзсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Эхнэр тань "Монре" даатгалын компанийн 88.6 хувийг эзэмшдэг нь таныг ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдуулж байгаа тул санал асуулгад оролцохгүй. Хэрвээ оролцвол цэц дээр очих асуудал гарна шүү хэмээн сануулсан юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн байр сууриа илэрхийллээ.

- Хуулийн төслийг хэлэлцэх бүрд гишүүдийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд УИХ-аас татвал их хуралд хүн байхгүй болно байх. Тухайлбал: Н.Учрал гишүүн их сургуультай. Тэрээр боловсролын хуулинд саналаа оруулаад, үгээ хэлээд явдаг. Дээрээс нь бүгд л барилгын компанитай.

Ямар тохиолдолд гишүүн оролцох ёсгүй вэ гэвэл:

- Өөрөө хууль санаачлаад тэр нь тухайн зах зээлд ашиг олох тохиолдолд оролцох ёсгүй. Үгээ хэлж болохоос кноп дарах ёсгүй байна аа л гэсэн үг.

Зарчмын асуудал ярьж байхад хувь хүн рүү дайрдаг системийг халах гэж УИХ-д орсон. Монгол Улсын парламент мэргэжлийн байх ёстой. Гэтэл манай мэтгэлцээн хувь хүн, гэр бүл рүү чиглэж байна.

Би эдийн засагч хүн. Санхүүгийн салбарт реформ хийх зорилготой.

  • Банкны салбарын реформ хийсэн
  • Хөрөнгийн салбарыг хөгжүүлэх
  • Даатгалын салбарын реформ хийх зорилготой.

Манай даатгалын салбар санхүүггийн салбар дотроо 1.8 хувийг эзлэх жаахан зах зээл. Даатгалын газартай эхнэртэй байх нь миний буруу биш гэж бодож байна. Тухайн байгууллага нь 26 жил үйл ажиллагаа явуулсан 100 гаруй хүнийг ажлын байраар хангадаг дунд хэмжээний бизнес. Үүгээр нь ч би бахархдаг. Үүний ард намайг байгаа гэж хардаж байгаа. Би лобби хийж чадахгүй ээ. Учир нь даатгалын салбарт 14 байгууллага л байдаг, мөнгө багатай.

Даатгалын салбарт 5 мянган хүн ажилладаг. Даатгалын хувьцаа авсан 20 мянган хүн байна. Нийт 25 мянган хүний эрх ашгийг хамгаалах хэрэгтэй.

Хэрвээ намайг ашиг сонирхлын зөрчилтэй гээд парламентаас яваарай гэвэл нэр хүндтэйгээр яваад өгнө. Заавал зууралдаад байх шаардлагагүй.

Гэхдээ, тэр үед би бүгдийг нь аваад явах болно. Учир нь бүгд л ашиг сонирхолтой хүмүүс. Бүгдийг нь тараана.

Улс төрд, парламентад эрүүл мэтгэлцээн оруулъя гэхэд хувь хүн рүү дайрдаг, цахим орчинд балбадаг. Маргаашнаас эхлээд намайг баян цатгалан, ардаа олон хэмжээний даатгалын компанитай, Хятад хүн гээд гүтгэлэг явах байх. Ийм юмнаас айх гэж УИХ-д ороогүй юм аа.

- Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль батлагдсан тохиолдолд ямар эрсдэлтэй вэ?

- Төр хүчээр татах гэж байна. Хажуудаа нэг компани байгуулж байгаа юм. Тэр нь төрийн байгууллага биш, хувийн компани ч биш, олон нийтийн байгууллага байгуулна гэж байгаа юм. Тэр байгууллага нь ч байгаа. Дарга нь МАН-ын ахмадын зөвлөлийн дарга хүн байгаа юм. Тэр компани нь нийт орлогын 10 хувийг авдаг. 27 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 7 тэрбум төгрөгийг нь нөгөө хоёр банкинд алдчихсан.

Жил бүр 30 тэрбум төгрөг төвлөрүүлье гэж дайрч байна.

Төр ганцхан газар хөдлөлтийн даатгалыг л хийдэг. Хувийн сектор хийж чаддаггүй төр л хийдэг. Ямар ч даатгалын компани үүнийг мэднэ.

Жолоочийн даатгалыг төр хийх нь маш их ашиг сонирхол байна. Ердөө гурав хоногийн өмнө УИХ-ын дагад өргөн барьсан байж өнөөдөр оруулж ирдэг нь ямар зорилготой вэ?

Даатгал гэх үндсэн философио ойлгохгүй, мэргэжлийн бус байна гэв.

“Сүхбаатар“ хөлөг онгоцыг татан гаргаж байна
“Сүхбаатар“ хөлөг онгоцыг татан гаргаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.