/2021.11.03/ Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.
Хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд 120 гаруй алба хаагч оролцож байгаа юм.
Онцгой байдлын байгууллагын усчин аврагчид 12-16м-ийн гүнд живсэн хөлөг онгоцыг ган татлагаар холбох, бэхлэх, салгах, хөшүүрэг хийж хөлгийг дотор, гадна талаас нь битүүмжлэх, хязгаар хөвүүр тэмдэгтийг байрлуулах 100 удаагийн шумбалтын даалгаврыг гүйцэтгээд байна.
Алба хаагчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин тусгай зориулалтын техник хэрэгслийг горимын дагуу ашиглаж байна.
Эх сурвалж: ОБЕГ