/2021.10.25/: НҮБ-ын Cop26 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр хөгжингүй болон хөгжиж буй орнуудад уур амьсгалын сүйрлийн нөлөөг даван туулахын тулд олон тэрбум долларын санхүүжилт олгохоор болжээ.
Их Британийн засгийн газар Cop26-ын зохион байгуулагчийн хувьд цаг уурын санхүүжилтийн төлөвлөгөөг боловсруулах үүрэг хүлээсэн ба Герман, Канад улсын сайд нарын хамт ирэх даваа гарагт хөгжиж буй орнуудад үзүүлэх дэмжлэгийн саналуудыг ирэх ням гарагт Глазгоу хотод болох дээд хэмжээний уулзалтанд танилцуулахаар болжээ.
Гэхдээ лхагва гарагт Сангийн яамны канцлер Риши Сунак Их Британийн тусламжийн төсвийг иж бүрэн таналтад оруулахаар бэлтгэж байгаа тул Cop26 цаг уурын санхүүжилтийн төлөвлөгөө нь Их Британийн засгийн газар хоорондын хилийн чанадад үзүүлэх тусламжтай холбоотой маргаанд дарагдаж магадгүй юм.
Ядуу буурай орнуудад 2020 он гэхэд хүлэмжийн хийг бууруулах, цаг агаарын эрс тэс нөлөөг даван туулахад баян чинээлэг орнуудын төр, хувийн хэвшлийн эх үүсвэрээс жилд дор хаяж 100 тэрбум доллар олгоно гэж 2009 онд амласан байна.
2015 оны Парисын цаг уурын хэлэлцээрийн дагуу улс орнууд дэлхийн температурын өсөлтийг 2 хэмээс "нэлээн доогуур" хүртэл хязгаарлах үүрэг хүлээсэн.
Гэвч энэ амлалт биелээгүй бөгөөд өнгөрсөн сард Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөгжилийн Байгуулгаас (ЭЗХАХБ) гаргасан тайланд мэдээлсэнээр хамгийн сүүлд 2019 онд ердөө 80 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон байна.
Cop26-ын ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх Их Британийн Засгийн газрын сайд Алок Шарма хэлэхдээ: "Хөгжсөн орнууд хөгжиж буй орнуудад амласан 100 тэрбум долларыг тухайн жилдээ биелүүлэх ёстой. Энэ итгэлцлийн асуудал бөгөөд итгэлцэл нь уур амьсгалын хэлэлцээрт маш хэцүү, эмзэг асуудал юм" гэв.
АНУ, Герман, Канад, Япон болон бусад улс орнууд нэмэлт санхүүжилт зарласан боловч илүү их санхүүжилт шаардлагатай байгаа гэнэ.
Даваа гарагт танилцуулагдах төлөвлөгөөнд 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг нэг жилийн дотор бус харин 2020-2025 оны хооронд олохыг санал болгох юм байна. Мөнгөний ихэнхийг дундаж орлоготой орнууд руу утааг бууруулах зэрэг асуудлаас илүү ядуу буурай орнуудад зориулах төлөвтэй байгаа ажээ.
Их Британи аль болох өргөн хүрээний хандивлагчдыг татахын тулд цаг уурын санхүүжилтийн төлөвлөгөөг боловсруулахыг Герман, Канад улсуудад үүрэг болгосон. Гэхдээ гадаадад үзүүлэх тусламжийг ДНБ-ий 0.7 хувиас 0.5 хувь болгон бууруулж, жилд багадаа 4 тэрбум фунт стерлингээр бууруулснаар Их Британийн өөрийн асуудлаас анхаарлыг бууруулах арга гэнэ.
Хэдийгээр Их Британи таван жилийн хугацаанд 11.6 тэрбум фунт стерлингийг уур амьсгалын санхүүжилт 5 жилийн хугацаанд хязгаарлагдсан бөгөөд санхүүжүүлэлтийн таналтыг өнгөрсөн жил зарласан ба долдугаар сард батлагдсан нь хөгжиж буй орнууд болон бусад хандивлагч орнуудын холбоотнуудад таагүй сэтгэгдэл төрүүлж байна.
Уур амьсгалын асуудлаарх яриа хэлэлцээний гол хүмүүс Хөгжлийн тусламжын байгууллага дээрх таналтыг "гамшиг" бөгөөд "тайлбарлах боломжгүй" гэж тодорхойлсон байна. E3G ногоон төвийг үүсгэн байгуулагч Том Берк энэхүү шийдвэрийг “шаардлагагүй, тэнэг хэрэг” гэж нэрлэжээ.
Их Британи энэ шүүмжлэлийн зарим хэсгийг уур амьсгалын санхүүжилтийн төлөвлөгөөгөөр арилгана гэж найдаж байгаа ч шинэ хямрал нүүрлэж байна.
Цаг уурын тэргүүлэх мэргэжилтнүүд хилийн чанадад үзүүлэх тусламжийг цаашид бууруулах нь Cop26-д ихээхэн хохирол учруулах болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: theguardian