2021.10.25/:Сүүлийн долоо хоногийн хугацаанд нийт 3,046 автомашин, 982 вагон нүүрс хилээр нэвтэрсэн байна.
Үүнийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад автомашинаар тээвэрлэсэн экспорт 11,2 хувь, төмөр замаар тээвэрлэсэн экспорт 77,3 хувиар тус тус өссөн байна.
Мөн он гарснаас хойшх хугацаанд /2021.01.01-10.21/ нийт 1,071.4 мян.тн зэсийн баяжмал, 6,129.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. Өнгөрсөн долоо хоногт нэг тонн зэсийн үнэ дунджаар 10,013.3 ам.долларт хүрсэн байна.
Эх сурвалж: УУХҮЯ