/2021.10.18/ УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт дууссан. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос сонгуулийн дүнг албан ёсоор танилцууллаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, "Өнөө өглөө СЕХ хуралдаж УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг нэгтгэж, тус тойргоос хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоолын төслийг баталлаа.
УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа энэ сарын 10-нд 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т болсон. Гэсэн хэдий ч нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн юм. Тус хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороо байгаагаас зөвхөн 17 хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрсэн. Ингэснээр өнгөрөгч бямба гарагт 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явууллаа" гэв.
- Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ц.Идэрбат нийт сонгогчдын 73.7 хувийн санал буюу 17,264 сонгогчийн санал
- Харин СХД-ийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Батшугар нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28,537 сонгогчийн санал авч УИХ-ийн гишүүнээр сонгогдож байна.