/2021.10.08/: Хятадын цагдаа нар гар утасны аппликэйшн ашиглан Шинжаан мужийн 13 сая үндэстний цөөнх уйгурууд болон бусад лалын шашинтай тюркуудын мэдээллийг хадгалж байгаа тухай Human Rights Watch (HRW) тайланд дурджээ.
Хамтарсан үйлдлийн нэгдсэн платформ гэж нэрлэгддэг энэхүү аппликейшнийг хувь хүний өндөр, жингээс эхлээд нүүр таних скан хийх хүртэлх мэдээллийг хадгалахад ашиглаж байна.
Энэхүү тайланд Шиньжяны эрх баригчид 36 ангиллын зан үйлийг сайтар хянаж байдаг. Үүнд:
- хөршүүдтэйгээ харилцдаггүй
- ихэвчлэн үүдний хаалга ашиглахаас зайлсхийдэг
- ухаалаг гар утас хэрэглэдэггүй
- сүм хийдэд урам зоригтой хандив өгдөг
- хэвийн бус хэмжээний цахилгаан ашигладаг гэх мэт.
HRW-ийн тайланд "Зорилго нь хүн амынхаа өдөр тутмын амьдрал хэв маяг, тэдний эсэргүүцлийг тодорхойлох, урьдчилан таамаглах, эцэст нь бодит байдлыг хянах явдал юм" гэжээ.
Хятадын эрх баригчид 2018 оны сүүлээр Герман улсын аюулгүй байдлын Cure53 фирмтэй хамтран ажиллаж, уг програмыг урвуу инженерчлэл хийн "Шинжаан хотод олон нийтийн дунд урьд өмнө үзэгдээгүй тандалт, ажиглалт хийх" зорилгоо хангажээ.
Хувийн мэдээлэл цуглуулахын зэрэгцээ уг аппликейшн нь албан тушаалтнууд сэжигтэй гэж үзсэн тээврийн хэрэгсэл, үйл явдлын талаар тайлан гаргахыг шаардаж, цагдаагийн байгууллагад мөрдөн шалгах даалгавар илгээдэг байна.
Албаны хүмүүс сэжигтэй гэж тооцогддог 51 интернет хэрэгслийн аль нэгийг ашиглаж байгаа эсэхийг шалгадаг бөгөөд үүнд WhatsApp, LINE, Telegram зэрэг Хятадаас гадуур алдартай мессежийн платформ багтдаг байна.
Мэдээлэлд дурдсанаар, хэд хэдэн хүмүүс өөрсдийгөө болон гэр бүлийн гишүүдээ эрх баригчдын шалгалтын үеэр утсан дээрээ WhatsApp эсвэл виртуал хувийн сүлжээ (VPN) суулгасан хэргээр саатуулагдаж байсан хэмээн мэдэгджээ.
Хятад улс сүүлийн 10 жилийн хугацаанд үндэстний үймээн самуун дэгдсэний дараа Шиньжянд улам бүр их дарангуйллын кампанит ажил өрнүүлэх болжээ.
НҮБ-аас иш татсан хэсэгт шинжээчдийн мэдээлснээр, нэг сая орчим уйгарууд болон бусад цөөнхүүд, ихэнхдээ лалын шашинтнууд баруун хойд бүс нутагт орших интернат лагерьт хоригдож байгаа ба уг үйлдэл болон бодлогыг нь олон улсын шүүмжилж байна.
Хятад улс уг баазуудаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хэмээн баталдаг байна.
Түүнчлэн олон хүн засгийн газрын хянагчдыг гэртээ байлгаж, бусад хэлбэрээр тогтмол хяналт дор амьдрахаас өөр аргагүйд хүрдэг байна.
HRW хэлэхдээ, Бээжин аль хэдийн "12-65 насны бүх оршин суугчдын ДНХ-ний дээж, хурууны хээ, нүдний цахилдагийн шинжилгээ, цусны бүлэг, мөн дууны дээж"-ийг цуглуулсан байна гэж мэдээлжээ.
"Сэтгэлзүйн хувьд, хүмүүс өөрсдийнх нь үйлдлийг хянаж байгаа бөгөөд хэзээ ч хамаагүй аюулгүй саарал орон зайнаас гадуур хөдөлгөөн үйлдсэн хэмээн шийтгүүлэх боломжтой гэдэгт итгэлтэй байдаг тулд тэд улаан бүсээс хэтрэхгүй байхыг хичээдэг байна” гэж Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн Олон улсын кибер бодлогын төвийн шинжээч Саманта Хоффман тэдээлжээ.
Тэрээр мөн "Хятадад хууль дээдлэх ёс гэж байдаггүй, хууль ёсны болон хууль бус үйлдэл гэж юу болохыг нам эцэслэн шийддэг бөгөөд үүнийг бичих шаардлагагүй" хэмээжээ.
Эх сурвалж: icij.org