А.Лукашенко: Хамтын ажиллагааг аж үйлдвэрийн салбарт хөгжүүлэх бүрэн боломжтой
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Лукашенко: Хамтын ажиллагааг аж үйлдвэрийн салбарт хөгжүүлэх бүрэн боломжтой

/2021.10.05/: Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Б.Баярсайхан Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч Александр Лукашенко Элчин сайдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд хамтарсан төслүүдээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ хоёр талын хамтын ажиллагааг аж үйлдвэрийн салбарт хөгжүүлэх боломж буйг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: ГХЯ

Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа
Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.