/2021.10.05/ Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ сарын 3-ны өдөр өөрийн твиттер хуудаснаа "Хэрвээ би Боловсролын сайд байсан бол" хаштагийг эхлүүлсэн.
Үүний хүрээнд манай mpress.mn сайтын бэлтгэсэн мэдээлэлд олон багш өөрт тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийг учирласан юм. Эдгээрээс онцлох сэтгэгдлүүдийг хүргэе.
Г.Оюунгэрэл:
1. Олон төрлийн уралдааныг огт болиулж хөтөлбөрийн хэрэгжилтээр \ багшийг үнэлэж\ үйл ажиллагааг үнэлдэг болно.
2. Олон жил 1 байгууллагад ажиллаж догширсон захирал эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулна.
3. Багш ажилчдийн цалин хөлс нийгмийн асуудалд анхаарал тавьж, багш нарыг орон сууцаар хангах, ажил хийх баталгааг хангахад анхаарна \Зөвхөн ажилдаа анхаарч ажиллах боломж нөхцлийг сайжруулах\
4. Багшийн ажлын ачааллыг бууруулахын тулд хүүхдийн тоог 25 байхаар тэнцвэржүүлсний ард хариуцлага нэхэх боломж бүрдүүлнэ.
Ө.Баядаа:
1. Багш нарынхаа нийгмийн асуудлыг онцгой анхаарах, орон сууцны хөнгөлөлт эдлэх, цалинг нэмэх гэх мэт дорвитой арга хэмжээ авах
2. Жилд нэг удаа рашаан сувилалд амрах эрх олгох
3. Цааснаас салгах
4. Багш өөрөөсөө мөнгө төлж интернэт, бичиг хэрэгсэл, принтер гэх мэтийн зардал гаргадгийг болиулж, төрөөс шийдэх
6. Анги танхимын засварыг төрөөс шийддэг болох
7. Багш нарыг эмчилдэг нэгдсэн оношилгоо бүхий эмнэлэг байгуулах
8. Багш мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлэх, харааны шил гэх мэтээр хангах
9. Сурах бичгийг чанаргүй хэвлэж мөнгө угаадаг байдлыг таслан зогсоох
10. Монгол хэл, монгол уран зохиол, түүхийн хичээлийн хөтөлбөрт анхаарч үндэсний онцлогийг алдагдуулахгүй байх
Д.Рагчаа:
1. Боловсролын яамыг цэгцэлж, багшийн ажилд дороос зүтгэж, арвин их туршлага хураасан, чадвартай хүмүүсээр баг бүрдүүлэх
2. Аймаг, дүүргийн боловсролын газарт реформ хийх
3. ЕБС- ийн сургалтын агуулга, арга зүй, стандөртыг үндэсний хэлбэрт шилжүүлэх
4. Сурах бичгийн чанарыг сайжруулж, удаан жил хэрэглэх үр өгөөжтэй байхаар гаргах
5. Их, Дээд сургуулийн тоог 30-40 болгож, мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг МСҮТ, ТЕХНИКУМУУДЫГ олшруулах.
6. Багшийн цалинг хамгийн бага Орос улсын 1,600,000- д ядаж хүргэх
7. Хичээлийн тоог цөөлж, чанаржуулах
8. 10- р ангид элсэх хүүхдийн тоог цөөлж, мэргэжлийн сургуульд илгээх явдлыг илүүд үзэх
9. Оюутны сургалтын жилийн төлбөр гэгч мөнгө таталтыг 500,000- аас илүүгүй болгох.
10. ЕБС- ийн хичээлийн жилийн бүтцийг эрт урьдын хамгийн оновчтой хэлбэрт буцаан оруулж, хөдөлгөөнгүй тогтвортой мөрдөх.
Дээрхи санаа бол Монголын боловсролыг шинэ шатанд гаргах, чанаржуулах, үндэсний хэлбэрт шилжүүлэхийн тулд хийх анхны алхам юм. Монголын боловсролд он удаан жилээр нүүрлэсэн завхрал бол Боловсролыг бизнес болгосон явдал. Үүнийг таслан зогсоогоогүй цагт, уг уурхайг нь шахаж зайлуулаагүй цагт боловсролын систем ялзралаасаа салахгүйг анхаар.
Б.Алимаа:
1. Багшийн цалинг хамгийн багадаа 1,500,000 болгоно.
2. Нэг ангид суралцах хүүхдийн тоог 20-25 болгоно. 25-с илүү гаргахгүй
3.Нэгж хичээл, ээлжит хичээлийн боловсруулалтыг өдөр бүр цаасаар гаргаж батлуулдаг аргыг цэгцэлж цаас биш цахим болгоно.
4. Их дээд сургуулийн сургалтын төлбөрийг тэглэнэ. Сургалтын төлбөрийн асуудлаасаа болоод, сурлага сайтай хүүхдүүд, их дээд сургуульд элсэн суралцаж чадахгүй байна.
Оёдол эсгүүр сургалт:
1. Сургуулиудын тоог нэмэгдүүлэх
2. Удирдах ажилтныг чадваржуулах
3. Цөм хөтөлбөрийг үндэсний хэв шинжид ойртуулж Хөтөлбөрөө гаргах
4.Хүүхдийг 7 наснаас нь сургуульд сургах
5.Багш нарын нийгмийн асуудлыг анхаарах
/Эрүүл мэнд, Байр орон сууц, цалин, бага насны хүүхдийн цэцэрлэг, ясли, ажиллах цагийн хуваарьт нарийн анхаарах/
О.Тагиндаваа:
Хэрвээ би сайд байсан бол цаасаар дарж биш, цагийг хүүхдийн мэдэх сурах, төлөвшихэд зориулан ажиллах боломжийг дүүрэн бүрдүүлнэ. СӨБ-д мэндлэх, хүндлэх, өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах, зүрх сэтгэлийн боловсролыг, Бага ангид Монгол хүн төлөвших боловсролыг эзэмшүүлнэ. Дунд ангид Амьдрах ухааны боловсролыг, Ахлах ангид мэргэжил эзэмших боловсролыг, их дээд сургуульд дэлхийн боловсролыг монголдоо эзэмшүүлэх бодлогыг эн тэргүүнд тавина. Багш нарынхаа нийгмийн баталгааг бүрэн хангаж/цалин урамшуулал, ажиллах орчин нөхцөл, байр орон сууц/ хамгийн чадварлаг сурагчийг багшийн сургуульд элсүүлж хамгийн шилдэг багш нарыг бэлтгэнэ. Чадварлаг багш-чанартай боловсрол хөтөлбөр хэрэгжүүлнэ... Ааяя нэг мэдсэн сайд болсон юм шиг авч байдаг шүү. Багш хэмээх эрхэм алдартай та бүхэндээ баярын мэнд хүргэе
М.Эрдэнэбаяр:
1. 6 настныг төрсөн оноор нь элсүүлдэг болно.
2. Нэг ангид суралцах хүүхдийн тоог 30 аас 32 болгоно.
3. Багшийн цалинг шүүгчийн цалингаас дутахгүй болгоно.
4. За тэгээд олон юм бна даа ... Их дээд сургуулийг чанартай цөөхөн 40 болгоно...
М.Алтанзул:
1. Ногоон самбарыг халж анги бүрд ухаалаг самбартай болгомоор байна
2. Багш нэг бүрийг ажлын өрөөтэй болгож хэрэглэгдэхүүнээр хангамаар байна(ингэснээр 8 цагаар ажиллах боломжтой болно)
3. Сурах бичгийг шинэчилмээр байна
4. Сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн багш нартай хамтран нарийн төлөвлөж багш бүрийн гарт хүргэмээр байна.
5. Анги дүүргэлтийг 20 болгож багш нарт хүүхэд бүртэй ажиллах боломж олгомоор байна.
Б.Баясгалан:
1. Хөтөлбөрийг нэг ижил болгох.
2. Багш нарын нийгмийн асуудал байр орон сууц хороололтой болгох, цалин, үр дүн, ур чадвар болон бусад урамшуулалыг нэмэгдүүлэх.
3. СӨБын нэг анги 20~25 хүүхэдтэй байж хүүхдийн төлөвшилд анхаарч ажиллах.
4. Багш нарыг бичиг цаасны ажлыг хөнгөлөх, ачаалалыг багасгах.
5. Гадаад улс оронд багш нараа тасралтгүй мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах ажлуудыг төрийн зардлаар явуулж байх.
Үргэлжлэлийг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо-ноос унших боломжтой.