Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан твиттерт "Хэрвээ би Боловсролын сайд байсан бол" хаштагийг эхлүүлжээ.
Энэ постны доор одоогоор зуу гаруй хүн өөрийн саналаа бичжээ. Тухайлбал,
Би боловсролын сайд бсан бол:
- 1-4 ангид дүн тавьдгийг болиулна
- Эцэг эхийн хурал биш "Ар гэр асран хамгаалагчийн уулзалт" гэдэг болгоно
- Багш нарыг эцэг эхийн санал дээр үндэслэсэн урамшуулал хариуцлагын тогтолцоотой болгоно
- Бага, сургуулийн өмнөх сургалтанд хуулан бичиг, их даалгаврын оронд биеэ даах, сэтгэн бодох хичээлийг илүү оруулна
- Дунд, Ахлах ангийн хүүхдүүдийн үе тэнгийн нөлөөлөл, ялгаварлан гадуурхалтыг зогсооход илүү анхаарна Багш сурагчтай ялгавартай харьцахыг зогсооно
- Их дээд сургуулиудыг яаралтай хотоос гаргана.
- Дээд сургуулиудыг цөөлнө.
- Багш нарын цалинг 30-50% нэмнэ.
- МСҮТ ийн тоог нэмэгдүүлэх, төгсөгчдийг ажлын байрны баталгааг хангахад онцгой анхаарна.
- Дунд шатны мэргэжилтэн бэлтгэдэг МСҮТ -үүдэд аттестатчлал явуулна.
- Төрийн өмчийн сургуульд суралцагчид тодорхой хэмжээний төлбөр төлөх тогтолцоог бий болгоно
- Төрийн албан хаагчдын хүүхдүүдийг хамран сургах тойрогтоо л суралцдаг хууль орчин бий болгоно.
- Төрийн өмчийн их сургуулиудыг хувьчилна/тод %/
- Багш нарын цалинг нэмнэ. Нэмэх боломж байхгүй бол ядаж цалинг нь татвараас чөлөөлнө.
- 3-4-р курсын оюутнуудыг туслах багшаар ажиллуулж, багшийн ачааллыг хөнгөвчилнө.
- #УБ хотын багш нарыг 3-5 жил тутам сэлгэж ажиллуулдаг болно.
- Тэтгэвэрт гарсан багш нараар бямба, ням гаригт цалинтай давтлага хийлгэнэ
- Япон, герман, англи хэлний гадаад багш нарыг Монголд ажиллах бүх таатай нөхцлийг бүрдүүлнэ. /Виз, байнгын оршин суух, нийгмийн даатгал г.м./
- Багш нарын цалингийн сан байгуулна
Гэх мэтээр жиргэжээ. Хэрвээ Та Боловсролын сайд байсан бол юу хийх байсан бэ?