Витамин коронавирусээс эдгэрсний дараа нөхөн сэргэхэд тань тусалж чадах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Витамин коронавирусээс эдгэрсний дараа нөхөн сэргэхэд тань тусалж чадах уу

/2021.10.04/ Эрдэмтэд COVID-19-ийн дараах хүндрэлийг эмчлэх арга замыг хайж байна.

  1. Их Британи COVID-19-ийн дараа үнэрлэх мэдрэмжийг сэргээхэд А аминдэмийн үр нөлөөний талаар судалгаа хийнэ

Зүүн Английн их сургууль, Жеймс Пагетын их сургуулийн эмнэлгийн судлаачид “Аполло” клиник туршилтыг арван хоёрдугаар сард эхэлнэ гэж мэдэгджээ. Тэдний зорилго бол А аминдэм нь коронавирусын халдвараар гэмтсэн үнэрлэх мэдрэмжийг сэргээхэд тустай эсэхийг олж тогтоох явдал юм. Эрүүл мэндийн судалгааны үндэсний хүрээлэнгээс тус судалгаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлсэн байна.

12 долоо хоногийн турш үнэрлэх чадвараа алдсан 38 сайн дурынхан хамрандаа А аминдэмийн дуслыг дусаах бол хяналтын бүлгийн 19 хүн самрын тосны идэвхгүй орлуулагч хэрэглэх юм байна. Үүний дараа тэдэнд сарнай, ялзарсан өндөгнөөс ялгарах үнэрийг үнэртлүүлэх бөгөөд энэ үед тэдний тархины цөмийн соронзон резонансын дүрслэлийг томографаар харж судлах ажээ.

Судлаачид дээрх хоёр бүлгийн хүмүүсийн тархины зургийг харьцуулахаар төлөвлөж байгаа аж.

"Бид үнэрлэх рецепторууд тархинд холбогдож, хамрын дээгүүр байрлах үнэрлэх булцууны хэмжээ хэрхэн өөрчлөгдөхийг хянах болно. Мөн үнэр танихтай холбоотой тархины үйл ажиллагааг судлах болно” гэж судлаачдын нэг, Зүүн Английн Анагаах Ухааны Сургуулийн профессор Карл Филпотт хэлэв.

Түүний хэлснээр, судлаачид А аминдэм бүхий хамрын дусал дусаахад өвчтөний тархинд дохио өгөх замын хэмжээ, идэвхжил нэмэгддэг эсэхийг олж мэдэхийг хүсч байгаа гэнэ. "Энэ нь вирусийн халдвар, түүний дотор Ковид 19-ийн улмаас хамрын гэмтсэн гэмтлийг сэргээж байгааг судална" гэж Филпотт хэлэв.

  1. Үнэр алдах нь бусад вирусийн халдварын нэгэн адил Ковид 19-ийн нийтлэг шинж тэмдэг юм.

Үнэр алдах нь коронавирусын халдварын хамгийн түгээмэл бөгөөд амархан ялгах шинж тэмдгүүдийн нэг юм. Судлаачдын тооцоолсоноор коронавирусын халдвар авсан хүмүүсийн 43-86 %-д судалгаа хийхэд дийлэнх нь аносми буюу үнэр алдагдах шинж тэмдэг илэрчээ. Гипосми - үнэрлэх мэдрэмж буурсан нь өвчтөнүүдийн 20 хувьд ажиглагдсан.

Коронавирусын халдвар яагаад, хэрхэн үнэрлэх мэдрэмж алдахад хүргэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Эрдэмтэд энэ нь үнэрлэх мэдрэл болон үнэрлэх булцууг гэмтээж болзошгүй гэж таамаглаж байна. Гэхдээ тэдэнд SARS-CoV-2 ихэвчлэн эсэд нэвтрэхэд ашигладаг ACE2 рецептор байдаггүй. Нэмж дурдахад, Ковид-19 нь үнэрлэх мэдрэлийн эсийн үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг үнэрт хучуур эдийг дэмжих эсүүд рүү дайрдаг байна.

Үнэр алдах нь зөвхөн Ковид-19 төдийгүй бусад вируст халдварын хувьд түгээмэл тохиолддог үзэгдэл юм. Зарим нэг тооцоогоор дэлхийн хүн амын таван хувьд үнэрлэх мэдрэмж алдагдаж байгаа нь ажиглагдаж байгаа ба тэдний арван хувьд энэ нь вирусын халдвараас үүдэлтэй илэрчээ. Үнэр алдах нь хоолны дуршил болон амтлах мэдрэмж буурах, сэтгэлийн хямралд хүргэдэг байна.

Коронавирусын халдвараар өвдөөд эдгэрсэн ихэнх хүмүүсийн үнэрлэх мэдрэмж сэргэдэг боловч зарим хүмүүс үнэрлэх мэдрэмж эргэн сэргэхгүй байгаа гэнэ. Global Chemosensoric Research Consortium-ийн мэдээлснээр өвчтөнүүдийн 50-иас дээш хувь нь халдвар авснаас хойш 40 хоногийн дараа үнэрлэх чадвараа алдсан хэвээр байжээ.

  1. А аминдэм агуулсан дусал нь үнэр алдагдахад үзүүлэх нөлөө нь аль хэдийн батлагдсан.

Британийн судлаачдыг энэхүү судалгааг хийхэд хүргэсэн хүчин зүйл бол Дрезденийн технологийн их сургуулийн эрдэмтдийн 2017 онд хийсэн судалгааны үр дүн юм. Тэдний судалгаанд вируст халдварын дараах үнэрлэх эмгэгтэй болсон 170 өвчтөн хамрагдсан байна. Тэдний 46 нь үнэрлэх мэдрэмжийн сургалт гэж нэрлэгддэг уламжлалт аргаар эмчлдэгдсэн бөгөөд 12 долоо хоногийн турш өвчтөнүүд сарнай, эвкалипт, нимбэг зэрэг эфирийн тосыг өдөрт 6-8 удаа тогтмол хэрэглэж байжээ.

Үлдсэн 124 өвчтөн үнэрлэх дасгал болон хамрын А аминдэмтэй дусаалгыг хослуулан эмчилгээнд ашигласан ба түүний метаболит болох ретиной хүчил нь транскрипцийн зохицуулагч бөгөөд эд эсийг хөгжүүлэх, засахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Үүнтэй холбоотой үнэр дамжуулах дохионы замууд нь үр хөврөлд үнэрлэх системийг бүрдүүлэх, насанд хүрэгчдийн үнэрлэх мэдрэлийн эсийг сэргээхэд оролцдог байна. Эдгээр өвчтөнүүд үнэрийг таних дараагийн туршилтанд илүү сайн гүйцэтгэлтэй байсан. Үнэрлэх мэдрэмж сэргээх хосолсон аргаар эмчлэгдсэн өвчтөнүүдийн 37 хувьд үнэрлэх мэдрэмж сайжирсан бол уламжлалт аргаар эмчлэгдсэн хүмүүсийн 23 хувьд нь үнэрлэх мэдрэмж сэргэсэн байна.

Гэсэн хэдий ч эрдэмтэд тэдний хийсэн судалгаа нь ретроспектив шинж чанартай байсан бөгөөд А аминдэмийн үр нөлөөг батлахын тулд плацебо хяналттай туршилт хийх шаардлагатай байгааг тэмдэглэжээ.

  1. Ковид 19-ийн эсрэг тэмцэхэд ашиглахаар төлөвлөж буй цорын ганц аминдэм нь А витамин биш юм.

Судлаачид Д амин дэмийн эмчилгээний чадавхийг бас сонирхож байгаа ба түүний дутагдал нь коронавирусын халдварын илүү хүнд явцыг үүсгэж болох нь тогтоогджээ. Гэсэн хэдий ч хүнд хэлбэрийн Ковид 19-ийн эрсдэлт хүчин зүйлүүд нь Д амин дэмийн дутагдалтай адил байдаг.

Д витамины дутагдал нь тусдаа эрсдэлт хүчин зүйл гэж хэлэхэд эрт байна. Үүний зэрэгцээ, ДЭМБ-ын удирдамжийг боловсруулахад оролцдог олон улсын ашгийн бус Cochrane Collaboration байгууллагын мэргэжилтнүүд энэхүү витамин нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, хүний дархлааг бэхжүүлэхэд тусалдаг тул түүний хэрэглээ саад тотгор болохгүй гэдгийг тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ Д аминдэмийн талаарх олон тооны судалгаа үргэлжлэн хийгдэж байна. Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, идэвхтэй хэлбэрийн талаар ихэвчлэн зөрчилддөг олон бүтээл хэвлэгддэг. Жишээлбэл, Канадын эрдэмтдийн генетикийн мэдээлэлд үндэслэн хийсэн судалгаагаар уг витамин нь Ковид 19-ээс урьдчилан сэргийлэхэд ашиггүй болохыг харуулсан бол Америкийн судлаачид Д аминдэм нь SARS-CoV-2-ийн хуулбарлахад оролцдог уурагуудыг блоклодог болохыг тогтоожээ.

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.