/2021.10.04/ УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ нэгтгэх аж.
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм.
- Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал,
- Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний" талаар тавьсан асуулгын хариуг сонсох зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.