Эко хотын гайхалтай арван төсөл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эко хотын гайхалтай арван төсөл

/2021.10.04/ Хот суурин газар байгалийн онгон зэрлэг байдлыг хадаглаж үлдэхээр шийдсэн хамгийн сэтгэл хөдөлгөм, шинэлэг 10 төслийг танилцуулж байна.

  1. Милан дахь босоо ой

Архитектор Стефано Боеригийн хэлснээр Миланы бизнесийн төв дүүрэгт ургамал бүрхсэн хоёр тэнгэр баганадсан барилга дээр 30,000 хавтгай дөрвөлжин метр ойтой адил хэмжээний ургамал ургадаг. Bosco Verticale цогцолбор нь 80 ба 112 метрийн өндөртэй хоёр цамхагаас бүрдэх бөгөөд уг барилгыг нийт 800 ширхэг мод, 15,000 ширхэг хөрсөн бүрхүүлтэй ургамал, 5000 ширхэг бут сөөг бүрэх агаад тагтан дээр том торхонд суулгасан байна.

Экологичид ургамлыг энэхүү байршилд тохирохыг нь сонгон тарьсан бөгөөд энэхүү цэцэрлэг нь одоо 1600 зүйлийн шувууд болон эрвээхэйг татаж байдаг гэж Боери хэлэв. Цамхагууд 2014 онд нээгдсэн бөгөөд ургамлуудыг оршин суугчдын харах нөхцөлд саад болохгүйн тулд тайрсан байна. Энэ төслийн дараа архитектор БНХАУ-ын Люжоу хотод дэлхийн анхны ойн хотыг байгуулахаар зураг төсөл боловсруулжээ.

  1. Эдмонтон дахь зэрлэг байгалийн гүүр

Канадын Эдмонтон хотод хүн ба зэрлэг амьтдын зөрчлийг бууруулах зорилгоор зэрлэг ан амьтдад зориулсан гарц бүхий арав гаруй гүүр барьжээ. Хотын баруун хойд хэсэгт орших Биг нуурын ойролцоо хамгийн том 30 метрийн гүүр барьсан бөгөөд тус гүүр нь хандгай болон бусад туурайтан амьтдад зориулсан хонгилтой бүтээгджээ.

Гүүрэн дээрх моднууд нь амьтдыг гүүрээр хөндлөн гарах үед хоргодох байр нь байх зориулалттай. Жижиг гүүрүүд нь саламандер болон мэлхийнүүдэд зориулсан тусгай гарцуудтай байдаг тул намгархаг газар, ойн хооронд шилжих үед замаас зайлсхийх боломжийг олгодог. Үүнтэй төстэй гарцуудыг дэлхийн өнцөг булан бүрд, түүний дотор Лос Анжелес хотод барьсан бөгөөд дэлхийн хамгийн том зэрлэг амьтдын гүүр нь уулын арслангийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор 10 эгнээ бүхий 101 дүгээр хурдны замыг дайран өнгөрдөг байна.

  1. Ухань "Хөвөн хот"

Өдгөө нэрд гараад байгаа Ухань хотыг үерийн аюулаас хамгаалах зорилгоор байгалийн өөрийн шинж чанарыг агуулсан хамгаалалтыг хийсэн бөгөөд Хятадын анхны "хөвөн хот" хэмээн нэрлэдэг. Үерийн уснаас хамгаалах уламжлалт аргыг эклогийн цэвэр аргаар өөрчлөн хот даяар ус нэвтэрдэг явган хүний зам, борооны цэцэрлэг, хиймэл цөөрөм, намгархаг газрыг бий болгожээ.

390 төслийг багтаасан энэхүү санаачилга нь 2016 онд Ухань хотод болсон үерийн улмаас арав гаруй хүн нас барсны дараа эхэлсэн бөгөөд хотын ус зайлуулах системийг шинэчлэхэд 600 сая доллар (435 сая фунт стерлинг) зардал гарсан нь уламжлалт ус зайлуулах аргаас хамаагүй бага байсан гэж үзэж байгаа юм. Ухань хотыг нэгэн цагт "зуун нуурын хот" гэж нэрлэдэг байсан боловч хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр ихэнх нуурыг хатуу хучилттай болгосон байжээ. Одоо Хятадад 30 гаруй "хөвөн хот" бий болоод байна.

4. Кейптаунд зэрлэг мууртай хамт амьдрах

Каракал бол цөлийн шилүүс гэж нэрлэдэг ганц бие, баригддаггүй амьтад бөгөөд тэдгээрийг олж харах тун хэцүү боловч Кейптаун дахь олон байгалийн нөөц газар, түүнчлэн эдлэн газар, усан үзмийн талбайд хаяа таардаг байна. Тэд бол Кейп хойгт үлдсэн хамгийн сүүлчийн том махчин амьтад юм. Зэрлэг амьтад машинд дайруулах нь нас баралтын хамгийн том шалтгаан бөгөөд нас баралтын 70% -ийг эзэлдэг гэж үздэг.

“Хотын Каракал” төсөл дээр ажиллаж буй судлаачид муурнууд хот суурин газрын дээгүүр хэрхэн хөдөлж, амьдарч байгааг илүү сайн ойлгохын тулд тэднийг тэмдэглэж, радио хүзүүвч зүүдэг байна. Энэхүү төслийн ажилчид орон нутгийн нэгэн уран бүтээлчтэй хамтран олноор осолддог зам дээр цэгүүдэд анхааруулах зорилгоор уран бүтээл туурвин байршуулжээ. Каракалын зураг бүхий замын тэмдэг нь Кейптауны эргэн тойронд иргэдийн анхааралыг ихээр татсан боловч энэ нь тэдний нас баралтыг бууруулахад тусалсан эсэх нь тодорхойгүй байна.

5. Сан Хосе дахь зөгийн иргэншил

Коста Рикагийн нийслэл Сан Хосе хотын захын дүүрэг нь зэрлэг ан амьтдын анхдагч диваажин болгохын тулд тоос хүртээгч /зөгий/ болон тус бүс нутгийн унаган ургамалд иргэншил олгосон байна. Карридабат дүүрэг одоо "Сьюдад Дулсе" (Амтат хот) гэж нэрлэдэх болсон бөгөөд уугуул ургамлыг өргөнөөр тарьж ургуулах нь тоос хүртэгчдийг олноор үржих боломжийг олгож байгаа гэнэ. Ногоон байгууламжийг дэд бүтэц гэж үзэн, хот төлөвлөлтөд тусгасан байна. 2016 онд Sweet City олон нийтийн бодлогын нэг хэсэг болсон бөгөөд үүнээс хойш эрх баригчид хөрсний чанарыг сайжруулах, уугуул ургамлыг тарьж ургуулах, усны нөөцийг нэмэгдүүлэх, эргэн тойронд нь зорчиход хялбар болгох, хүмүүсийг эрүүл хоол хүнсээр хангах зэрэг санаачлагад анхаарлаа хандуулсаар иржээ.

  1. Сиднейн халаасны фермүүд

2016 онд Сиднейн бизнесийн төвөөс 5 км зайтай зүлгэн дээрх боулингийн клубыг Pocket City Farms групп хотын доторх ферм болгон өөрчилжээ. Camperdown бол 1200 мкв талбай бүхий захын цэцэрлэг, 16 мкв бордооны нэгж бөгөөд орон нутагт органик хүнс ургуулж, хүмүүст эрүүл хооллолтын талаар мэдлэг олгох зорилготой ашигладаг. Мөн энэ фермд зөгийн үүр, суулгацын хүлэмж байдаг. Хөл хорионы үед онлайн захиалга ихсэж долоо хоногт 2-25 болон нэмэгджээ. Австралийн бусад олон нийтийн аж ахуйд Сидней хотын ферм, Воллонгонг дахь Green Connect хотын аж ахуй, Иллаварра дахь хотын аж ахуй болон Popes Produce зэрэг багтдаг байна.

  1. Додома дахь саарал ус

Саарал ус нь угаалгын машин, угаалтуур гэх мэт гал тогооны хэрэгсэлд ашиглагдаж байсан боловч уухад хангалттай цэвэр биш усыг хэлнэ. Энэхүү усыг дахин боловсруулснаар Танзани улсын нийслэл Додома хотын ган гачигт өртөмтгий хотын төвд байралдаг Ньерере талбайг өөрчилсөн байна. Энэ талбай нь том цементэн талбай байсан боловч мод, ургамлаар дүүрсэн хотын цэцэрлэгт хүрээлэн болж, хүмүүсийн халуунаас хоргодох газар, тоос хүртэгчдийн амьдрах орчныг бүрдүүлсэн байна. Цэцэрлэгжүүлэлтийг услахын тулд саарал ус ашиглан халуун, хуурай бүс нутгийг ногоон бүс болгож байна.

  1. Берлин дэх цэцгийн нуга

Берлин Герман дахь биологийн олон талт амьдралыг аврах томоохон ажлын хүрээнд 1.5 сая еврогийн өртөгтэй 50 гаруй зэрлэг цэцэрлэгийг байгуулж байна. Тус улсад 580 зүйл зэрлэг зөгий амьдардаг бөгөөд үүний 300 нь Берлин хотод байдаг ч талаас илүү хувь нь устах аюулд ороод байгаа аж. 2019 оны Баварийн "зөгийг авраач" гэсэн өргөдлийн дараа 1.75 сая гарын үсэг цуглуулж Германы томоохон хотуудаар гурван жилийн хугацаанд 100 гаруй зэрлэг цэцгийн нутгийг бий болгосон байна. Энэ хүсэлтийг 2017 онд хийсэн судалгааны үр дүнд гаргасаны дараа гаргасан бөгөөд Герман улс 1989 оноос хойш нисдэг шавьжны биомассын 75%-ыг алдсан болохыг харуулжээ.

  1. Лос Анжелес дахь олон нийтийн цэцэрлэгүүд

Лос Анжелес хотын Олон нийтийн цэцэрлэгийн зөвлөл нь 42 цэцэрлэгийг удирдаж, 125 бусад олон нийтийн зөвлөлд зөвлөгөө өгч, 6000 гаруй гэр бүлд үйлчилдэг байна. Төслийн зорилго нь янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүсийг нэгтгэх, тогтвортой хамт олныг бий болгох, хүмүүсийг эрүүл, шинэхэн хоол идэхэд туслах дэмжих юм. Уламжлалт цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс өөрсдийн хэрэглэх хүнсний ногоо ургуулах талбайг түрээсэлдэг бол боловсрол олгох цэцэрлэгт хүрээлэнгийн зөвлөл нь хүмүүст цэцэрлэгжүүлэлт, эрүүл хооллолтын талаар заадаг, мөн хотын аж ахуйд сайн дурынхан хүнсний ногоо тарьж, зах дээр зарах эсвэл хэрэгцээтэй хүмүүст өгдөг байна.

Энэхүү хөдөлгөөний гол удирдагч бол Лос Анжелесийн өмнөд төвөөс ирсэн "gangsta цэцэрлэгч" Рон Финли бөгөөд тэрээр өөрийн ажлын талаар 2015 онд аялаж байхдаа олон нийтийн цэцэрлэгүүдийн тухай "Та үүнийг ухаж чадах уу?", "Хэрэв та цэцэрлэгч биш бол та гангста биш" нэртэй баримтат кино гаргаж байжээ.

  1. Лондон дахь шонхор шувуу

2003 онд анхны шонхор шувууг Лондонд үржүүлэхийг оролджээ. Одоо хот даяар 30 хос шувуу бий. Энэ нь үүрлэх боломжтой өндөр барилгуудын дээвэр, хоол хүнс (тагтаа, паркет), хүний мөрдлөгөөс ангижирсаны ачаар шийдэгдсэн байна. Шувууг хуулиар хамгаалдаг бөгөөд арчилгааны ажлыг наймдугаар сараас нэгдүгээр сар хүртэл үржлийн бус үеэр хийгддэг байна. Лондонд шонхор шувууг үүрлэх боломжийг олгосон анхны газруудын нэг бол Баттерсейн цахилгаан станц байв. 100,000 гаруй фунт стерлингээр дахин төлөвлөлтийн хүрээнд цамхаг дээр зориулалтын үүрний хайрцгийг бүтээжээ. 2022 онд ажил дуусахад байнгын үүрийг шинэ байршилд барьсан байх юм. Шувуудыг Tate Modern галерей, Парламентын ордон, Charing Cross эмнэлэг зэрэг барилгуудыг дээр харах боломжтой. Тэдний хэд хэдэн үүрэнд камер суулгасан байна. Лондонд дэлхийн хамгийн ховор шонхор шувуу амьдарч байна.

Эх сурвалж: Guardian

НӨАТ-ын буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ
НӨАТ-ын буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.