НӨАТ-ын буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг маргаашаас шилжүүлж эхэлнэ

/2021.10.06/ Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг аравдугаар сардаа багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ оны хоёрдугаар улиралд 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу руу шилжүүлэх журамтай байдаг.

Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгдөг. Үүний дараа Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлэх юм.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.