Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэлэлцүүлэг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэлэлцүүлэг боллоо

/2021.09.29/: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулж буйтай холбоотой салбарын мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг боллоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангаснаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх боломж нээгдэнэ" гэлээ.

Хуулийн төслөөр татварын суурь тэлж, уул уурхайг дагасан дэд бүтэц, бусад салбарын хөгжлийг давхар тэлэх ач холбогдолтой юм. Нөгөө талаас татвар зохистой байх зарчмын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээс илүүтэйгээр зах зээлд борлуулж буй бодит үнээс тооцож татвар ногдуулах боломжийг бий болгох нь уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг болно гэдгийг онцолсон.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгарсан асуудлуудыг шийдвэрлэнэ
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгарсан асуудлуудыг шийдвэрлэнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.