/2021.09.28/: Стэнфордын их сургууль, Чапел Хилл дэх Хойд Каролинагийн их сургуулийн эрдэмтэд уламжлалт тарилгыг орлох вакцины наалтыг бүтээжээ.
Стэнфордын их сургуулийн эрдэмтэд наалтыг ердийн 3D принтер дээр хэвлэсэн байна. Эрдэмтэд энэхүү наалтыг тарилга хийдэг ердийн вакцинаас илүү вирусын эсрэг дархлааг тогтоодог болохыг тэмдэглэжээ.
Энэхүү наалт нь арьсны гадаргуу руу нэвтэрч, доторх идэвхтэй бодис буюу вакциныг дамжуулдаг жижиг зүүтэй юм байна. Амьтан дээр хийсэн туршилтаар энэ арга нь тарилга хийхээс 10 дахин илүү дархлааны хамгаалалт өгч байжээ.
Хөгжүүлэгчид наалтыг хэрэглэх нь илүү үр дүнтэй төдийгүй өвдөлт, таагүй мэдрэмж төрүүлэхгүй болохыг тэмдэглэжээ. Мөн наалтыг та өөрөө ч нааж болох давуу талтай гэнэ.
Өмнө нь MediaPotok нь цус харвах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий хэт авианы наалтыг танилцуулж байжээ.
Эх сурвалж: potok.ru