Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулагдлаа

May be an image of 5 people, people standing and indoor

/2021.09.22/: Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа үзүүлэхтэй холбоотой сургалт зохион байгууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам БНСУ-ын Жендэрийн тэгш эрх, гэр бүлийн яамтай хамтран “Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх төсөл”-ийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зорилтот бүлэгт чиглэсэн шаталсан сургалтыг зохион байгуулж, нийтдээ 45 сургагч багш бэлтгэн, 19 удаагийн сургалтаар 1801 албан хаагчийг хамруулаад байна.

Хууль сахиулах байгууллагын албан хаагчдын жендэрт суурилсан хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ойлголт, мэдлэгийг нь нэмэгдүүлэх зорилгоор хийгдэж байгаа энэхүү сургалтыг 2019 онд зохион байгуулж 50 албан хаагчийг хамруулсан бол энэ удаагийн сургалтад Эрүүгийн мөрдөгч, Хүүхдийн байцаагч, Прокурор нийт 60 албан хаагчийг хамрууллаа.

Эх сурвалж: ХНХЯ

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуультай болно
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуультай болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.