/2021.09.22/: China Evergrande Group даваа гаригт хоёр банкинд төлөх зээлийн төлбөрөө алгассан тухай эх сурвалжаас иш татан Bloomberg мэдээлэв.
Тус барилгын компани нь төлбөрөө цаг тухайд нь төлж чадахгүй гэж Хятадын эрх баригчид анхааруулсан тул банкууд бэлтгэлтэй байсан байна.
Үүний зэрэгцээ банкууд “Эвергранд”-ийг үүргээ биелүүлээгүй гэдгийг хэдийд зарлах гэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Хятадын барилгын компаний өрийн асуудал нь даваа гарагт дэлхийн санхүүгийн зах зээлд огцом уналт үүсгэжээ. Evergrande пүрэв гаригт хоёр бондын хүүгийн төлбөрийг төлөхөөр төлөвлөсөн байна. Өнгөрсөн долоо хоногт Evergrande хөрвөх чадварын ноцтой асуудлуудын талаар мэдээлсний дараа өрийнхөө бүтцийг өөрчлөхийн тулд мэргэжлийн зөвлөхүүдийг ажилд авсан байна.
Уг барилгын компани нь банкны зээлийн төлбөр, ханган нийлүүлэгчид болон хөрөнгө оруулагчдад төлөх төлбөрөө хойшлуулж байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн эзэмшигчдийн өрийг төлж эхэлсэнээ амралтын өдрүүдэд мэдэгджээ.
Эх сурвалж: interfax.ru