Нийт тохиолдлын 70 хувь нь ДЕЛЬТА хувилбар байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт тохиолдлын 70 хувь нь ДЕЛЬТА хувилбар байна

/2021.09.17/ Нийт эерэг гарч буй тохиолдлын 70 хувь нь дельта хувилбар байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар авахгүй гэсэн баталгаа байхгүй. Дельта хувилбар халдварлах чадвар маш өндөр тул амны хаалтаа тогтмол зүүж явахыг зөвлөлөө.

ХӨСҮТ-ийн шинэ захирлаар Ц.Билэгтсайханыг томилохоор болжээ

Мөн иргэд ХӨСҮТ дээр шинжилгээ өгч, ачаалал нэмж байна гэж тус төвийн захирал Ц.Билэгсайхан хэллээ.

Энэ талаарх шалтгааныг тодруулахад байгууллагаас шаардсан, ойрын хавьтал болсон, шинж тэмдэг илэрсэн гэсэн судалгаа гарсан байна.

Албан байгууллагаар үйлчлүүлэхэд шинжилгээний хариу шаардахгүй байгаа. Хувийн байгууллагууд халдвар хамгааллын улмаас ажилчдаасаа шаардаж байж магадгүй юм.

Гэхдээ энэ нь эмнэлгийн үйл ажиллагаанд ачаалал нэмж, эрсдэл бий болгож байгаа учраас ажилчдаасаа шинжилгээний хариу шаардахгүй байх хэрэгтэйг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан хэллээ.

Өнөөдрийн байдлаар хоёрдугаар тун хийлгэсэн 2,1 сая хүн байна. Үүнээс 100 мянга нь буюу 5 хувь нь ковид-19-ын халдвар авсан гэв.

О.Батбаяр:Турк зэрэг улс орнууд руу аялсан иргэдийн дунд дельта хувилбарын  өвчлөл ихээр бүртгэгдэж байна

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр, "Дэлхийн улс орнуудад дельта хувилбарын тархалт маш өндөр байна. АНУ, Их Британи, Монгол зэрэг улсууд дельтагийн давалгаанд өртсөн улс орноор нэрлэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 45 улсад Мю гэх шинэ хувилбар бүртгэгдээд байна. Дельта болон Мю хувилбар холилдсон тохиолдолд дэлхий даяар маш өндөр давалгаа үүсэх эрсдэл үүссэн гэв.

Есөн иргэн нас барж, 2796 тохиолдол бүртгэгдлээ
Есөн иргэн нас барж, 2796 тохиолдол бүртгэгдлээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.