/2021.09.17/ Эрүүл мэндийн яамнаас халдварын талаарх цаг үеийн мэдээллийг илгээлээ.
Сүүлийн 24 цагт 23796 сорьцод шинжилгээ хийснээс коронавируст халдварын 2796 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 1785 нь Улаанбаатар хотод, 1011 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Төв аймагт 200, Сэлэнгэ аймагт 101 халдварын тохиолол илэрчээ.
4212 иргэн эдгэрсэн бол есөн иргэн нас баржээ.