“Алдвал галдана“ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх аян өнөөдрөөс эхэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алдвал галдана“ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх аян өнөөдрөөс эхэлж байна

No description available.

/2021.09.17/ Самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах зэргээр санамсаргүй гал тавьдаг шалтгааны улмаас өнгөрсөн жил нийслэлд 126 удаагийн хээрийн түймэр гарч, 59.7 га талбай шатжээ.

Иймээс “Алдвал галдана" нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян өнөөдөр буюу энэ сарын 17-ноос эхэлж байгаа аж.

Аяны хүрээнд хүүхэд залуучууд, иргэдэд гал түмрийн хор нөлөөг таниулах, урьдчилан сэргийлэх талаар ойлголт өгөх юм. Арга хэмжээ сарын хугацаанд үргэлжилнэ.

Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байна.

Нигерид хүүхдийн хулгайн улмаас эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулахаас татгалзаж байна
Нигерид хүүхдийн хулгайн улмаас эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулахаас татгалзаж байна
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.